(Cogito ergo sum)-Би сэтгэж байгаа учраас би байна гэдэг энэ алдарт үгийг уншихад байгаа юмс үзэгдэлийг байгаагаар нь тусгаж ойлгох хэрэгтэй болно.Яагаад гэвэл би байгаа учраас л сэтгэж байгаа явдал.Тиймээ, тун дажгүй үгээр илэрхийлсэн боловч нэг өнцөгөөс ваартай цэцэгийг зурсан мэт санагдана.Ертөнцийн хөдөлгөөнийг нэг өнцөг булангаас харж зурна гэдэг хангалтгүй учраас-Би сэтгэж байгаа учраас би байна гэдэг энэхүү ухааны яг эсрэг ухаан бол дорнын гүн ухаан БИ-үгүй буюу зовлон эдлэж байгаа хүмүүний таван цогц хэмээх дүрс,сэрэх,хураах,үйл,мэдэх эдгээр цогцнууд нүд, чих ,хамар, хэл, биеэр гадаад ертөнц дахь бүх л юмс хөдөлгөөнөөс авагдахуун эрхтэн болж байдаг.Дорнын гүн ухаанд БИ гэдэг ухагдахуун бол сэтгэл биш зөвхөн өөрийн чинь бие махбодь болно.Би сэтгэж байгаа биш,сэтгэл сэтгэж байгаа явдал юм.Ойлгоно гэдэг нэг ухагдахуун,мэднэ гэдэг бас өөр ухагдахуун байдаг.Бясалгал хийнэ гэдэг бол тодорхой агшинд өөрийн БИ хэмээгчээс салж оюун сэтгэл хоёроо төвлөрүүлж байж сая бясалгал хийсний үр дүнд БИ хэмээх үзэлээс хэсэг хугацаанд салж байна.Ингэхлээр Би сэтгэж байгаа учраас би байна биш Сэтгэл сэтгэж байгаа учраас би байна гэсэн үзэлд орж болно.
2009-07-01
2009-07-01
2009-06-20
***

(гадаад ахуй)
Амьдрахын хоосонг мэдсэн согтуу гуйлгачин гудамжинд зогсоно
Алив бүхнээ хайрлаач гэж хүн болгоноос гуйж биш асууж өнгөрөөнө
Цагаан гарт хэн болгон түүн рүү ярвайн харж зөрөхдөө
Цайрч хөхөрсөн харцан дахь амьдран хайрлахуйн гэгээг үл олж харна
Авагч,идэгч,шунагч,худал инээгч бүхий л хуурамч хүмүүстэн
Алдарт амаараа гурвантаа нулимж хөөрхий гуйлгачинг хараана
Амьд яваа хүмүүний сэтгэлд хүсэл хязгаар үгүй гэж орилоод өнгөрцгөөнө
Гэвч,сэтгэл хоосон болохоор хүсэл янжуурийн утаа мэт гэдгийг
Хөөрхий гуйлгачингийн харц л гагцxүү өгүүлж чадна
(дотоод ахуй)
Сайхан өнгөтэй вааранд
Хүү минь,цэцэг тарьжээ
Ургаж цэцэглээгүй мөртлөө
Үхэж гэнэ
Яагаад ургасангүй вэ?
Энэ цэцэг,ааваа
Усалаагүй байж
Энэ цэцэг
Яагаад ургасангүй вэ?хүү минь
(ертөнцийн ахуй)
Бурхан бурхандаа хайраа харамладаг замбуулинд
Дутуухан амьдрал дунд байсxийгээд л туугдах үүл мэт
Хүмүүс ямар их өрөвдөлтэй,гунигтай амьд явна вэ?
Усны урсгалд гөлийх чулуу мэт цагын эргэлтэнд элэгдэх хүмүүнд
Яаж амьд явбал үнэн амьдрахыг бурхад мянгантаа сургавч
Ялихгүй амттанд ташуурах сэтгэлээ барьж үл дийлнэ
Амьдрал өөд бадамлан асах галт сарнайн амьдрал хаа байнаа...
2009-06-01-20
төрөл
яруу найраг
2009-02-09
***
Үзэсгэлэнт харц,ялдамхан алхаа чинь
Урин цагийн эхний яргуй мэт ялгармуй
Энэ бие нас минь үйлийн үртэй,мөнх бусаа
Энэлэх сэтгэл даардаг зүрх минь шувуу мэтээ
Нууцлаг эрдэнэ шиг сэтгэлийг чинь
Бурханы тарнинаар нээж үл чадмуй
Өөрийн уйтгар гунигаа дааж ядан нисэх шувуу
Шинэ охид дэлгэрэх өвсний дэргэд яргуйг хүлээмүй
Урин цагийн эхний яргуй мэт ялгармуй
Энэ бие нас минь үйлийн үртэй,мөнх бусаа
Энэлэх сэтгэл даардаг зүрх минь шувуу мэтээ
Нууцлаг эрдэнэ шиг сэтгэлийг чинь
Бурханы тарнинаар нээж үл чадмуй
Өөрийн уйтгар гунигаа дааж ядан нисэх шувуу
Шинэ охид дэлгэрэх өвсний дэргэд яргуйг хүлээмүй
төрөл
яруу найраг
2009-02-03
Чимээ аниргүй явж одно

Наран саран ээлжлэн,хөдөлдөг бүхнийг элээсээр
Насны сүүдэр улам богиносож,нарыг улам шүтэнэ.
Чимээгүй орших хорвоо хатуу зүрхтэн,догшин бүхнийг
Чимээ аниргүй алслуулан,харанхуй он цаг руу авч одно.
Хайрын галаар харанхуйг нэвтэлж,хавсарган салхитай хорвоог
Халуун зүрхтэнгүүд хэсэгхэн хором бүлээцүүлэхэд
Ядрал цөхрөлд автсан үй түмэн царайтангууд үл мартана.
Одод гэрэлтээгүй шөнийн тэнгэрт саран ганцаараа
Орчлонгын үнэн үлгэрийг мянгатаа өгүүлэвч хүмүүст үл сонсогдоно
Үүр цайж,наран хайраа цацраахад саран гэрэлд уусан одно
Гунигт харцтангууд сарны үлгэрийг зүүд мэт ойлгосоор
Он цагийг элээж,сансар огторгуйн хаа нэгтээ явж одно.
2009-02-03
төрөл
яруу найраг
2009-01-31
2009-01-29
***
Хорвоо ертөнцийг ойлгох чинь эртдээд байна
Амар амгаланг эндээс бүү эр,оршиж байна гэдэг гуниг
Эргээд уулзах ижийн тухай зүүд зүүдэн доторхи зүүд
Энэ ертөнцийн дуу эгшиг сонсголонтой боловч замхарна
Эргэх дөрвөн цаг зөвхөн нүд алдам өнгө төгөлдөр будгийн холил
Сэтгэлийг өрдөх шүлэг чинь эцэстээ унтрана,ахуйн хоосон
Өөрөө дайжиж эзэнгүй болсон мөчид,хорвоог ойлгох болно.
Диваажингийн буудалд буухад бүү ай,цаашаа зам бий.
2009-01-27
Амар амгаланг эндээс бүү эр,оршиж байна гэдэг гуниг
Эргээд уулзах ижийн тухай зүүд зүүдэн доторхи зүүд
Энэ ертөнцийн дуу эгшиг сонсголонтой боловч замхарна
Эргэх дөрвөн цаг зөвхөн нүд алдам өнгө төгөлдөр будгийн холил
Сэтгэлийг өрдөх шүлэг чинь эцэстээ унтрана,ахуйн хоосон
Өөрөө дайжиж эзэнгүй болсон мөчид,хорвоог ойлгох болно.
Диваажингийн буудалд буухад бүү ай,цаашаа зам бий.
2009-01-27
төрөл
яруу найраг
2009-01-27
Амгалан зүүд

Дотоод сэтгэлийн дуудлага давалгаалж зүрхний эрэгт долгисхуйяа
Дорнын мөнгөн саран үүлсийн цаанаас бултайж намайг санаж байгаа
Сэтгэл хөндүүрлүүлж эрчимсэг нэгэн давалгаа зүрх алгадан цохихуйяа
Сарны улбар туяанд инээмсэглэл тодхон үжин намайгаа үгүйлж байгаа
Салхи шиг тийм хол ,ийм ойрхон шивнээ,амархан сарничих юм шиг санагдаад
Амраг чиний минь хоолой яруу дуулал шиг ойртож ийм амгалан зүүдэнд
Сэтгэлийн минь тэнгисийг туулсаар зүрхэн газарт эрэгдэнэ.
2009-01-27
төрөл
яруу найраг
2009-01-25
САНАНА...

Хол байхад нь шүлэг бичиж дуу зохиож санана
Хөдөлгөөн үйл бүхнийг нь дүрслэн зураг зурж санана
Хуучирч элэгдсэн зургыг чинь байнга харж балга гуниг залгиж санана
Өглөө сэрэх болгондоо чамайг бодож тэр өдрийг хайрлаж санана
Өнгөрсөн явдалуудаа эргэн төсөөлж жүжиг үзэх мэт гөлрөн санана
Өдөр өнгөрч шөнө болоход саранд чиний тухай ярина,бодлогширно
Өнчин сэтгэлээ захиа болгон явуулчихаад араас нь хариу горьдож санана
Хоёрхон мөр шүлэг холбочихоод түүнийгээ хос амьдрал гэж мөрөөснө
Энэ бүхэн миний хайрын хөрс гэж сэтгэлээ нөмөрч унтчихаад
Амгалан тайван нойрсож чиний үнсэлт шиг өглөөг угтаж сэрнэ.
Халуун сэтгэл,дулаахан инээмсэглэл,үүр цайх мэт царайг чинь
Өдөр өдрөөр улам их үгүйлж уйтгарын шүлэг амилуулж санана.
Хажууд байхдаа хайрласан өдрүүд дутмаг юм шиг харамсан санана
Санаан зоргоор болдоггүй хорвоод өнчин хайрыг соёолуулж санана
Сэтгэлийн зоригоор дийлддэггүй амьдралд ганцаардлын шарх амсан санана
Сархадын шидээр мөрөөсөн гунигаа хэсэг мартаж санана.
Үймрэн гуниглах үедээ дарс шимж, шүлэг тэрлэн өнгөрөөж санана
Сэтгэлийг энэлгэх сар мэт царайт хүүхний инээмсэглэл зүрх зүсэх увидастай ч
Сэтгэл зүрхнийхээ галбирийг эвдэхгүйгээр өдөр өдрөөр хайрлан санана
Чинийхээ гоо үзэсгэлэнт сэтгэл,дулаахан хайр,халуун дурлалыг чинь
Өнөөдөр л маш ихээр үгүйлэн,сэтгэл минь чам руу галын дөл мэт цоргилж байна.
2009-01-25
төрөл
яруу найраг
2009-01-24
Учраад л өнгөрөх бүсгүйд

Урин хавар айлсаж урсгал усан урсахуйд
Удаан хүлээсэн шувууд сэтгэлд минь ганганана
Уйтгартай өдрүүдийг халж яргуй шиг хэнзэрж мэдэх
Учраад л өнгөрөх бүсгүйд сэтгэл минь хоногшино.
Зохимжит өнгөөр дэлгэрч зун цаг ирэхүйд
Зөрөөд нисэх эрвээхий сэтгэлд минь эргэлдэнэ
Зайгүй зүрхэнд минь зөрөг жим засаж чадах
Зуурхан л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.
Навчаар гунисан намрын халуун нар төөнөхүйд
Нуур нь эзгүйрсэн усны толионд сэтгэл минь уйтгарлана
Нулимс цийлэгнэсэн нүдийг минь шувуу шиг арчиж өгөх
Нэг л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.
Өнтэй өвөл зочилж уулсын оройг цасаар хучихуйд
Өвдөг даарсан хүйтэнээр сэтгэл минь жавардана
Өвөрийн халуунаар дулаацуулж өглөөний нар шиг ээх
Өнөөдөр л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.
2007~8
төрөл
яруу найраг
2008-12-19
***

Шороотой бага насаа
Шажигнан асах дөлөөр сольсон
Шажигнан асах дөл шиг насаа
Шиврээ бороонд нэвт цохиулсан
Шиврээ бороонд цохиулсан насаа
Шаргал наранд ээх болно.
2006-08-04
төрөл
яруу найраг
2008-12-17
Утга зохиолын тухай/ яриа /
...Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр
Ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо
Хур дэл дээр бөхийж
Наран шингэх зүг рүү
Саран бугуйл шидэж
Намтар түүхтэй Парижийн
Алтан цамхагийг уургалаад
Нааш цааш нь ганхуулж үзсэн түүхтэй
Засгийн сүр гэдгээр дэлхийг ингэж айлгасан юм
Зарлиг тушаал хоёрыг Европ тэгэхэд ойлгосон юм...
Р.Чойном агсаны сайхан шүлэгнүүдийн шүр шиг мөрүүдийг шимтэн уншигчидын нэг билээ.Шүлэг сонирхогч миний бодол төсөөллөөр бол яруу найрагч Р.Чойном агсан гуай дээрхи хэсэг мөрүүд дээр алдаа гаргасан гэж бодно.12-13 зууны үеүүдэд Монголчууд маань эв нэгдэлтэй,хүчирхэг байхдаа дэлхийг донсолгож байсан аугаа их түүхтэй ард түмэн.Монголын түүхийг уншиж,бичиж,сонирхож,судалж баршгүй,дундаршгүй их түүхэн үйл явдалуудтай бөгөөд арай л Парисийн цамхагыг уургалаад нааш нь цааш нь ганхуулж байгаагүй үнэн юм.Парисийн цамхагыг 1889 онд босгосон түүхтэй бөгөөд 12-13 зууны үеийн эрэлхэг хөвгүүд маань даруй цаг хугацааны машинд сууж ирээдүй 1889 онд очоод уургалаад зогсож байх учиргүйсан.Шүлэг яруу найргийн уянгын халил байж болох боловч арай л биш юмаа.Миний төсөөллөөр бол шүлэг бол уран яруу ,уянгын халил байж болох боловч гагцxүү үнэнгээс нэг ч хором холдож болохгүй санагдана.Монголын уран зохиолыг хөгжүүлж нэг алхам урагшлуулж хойч үедээ үлдээх нь бүх үеийнхний үүрэг байлтай.Яруу найрагч Р.Чойном агсан гуайн үедүүдэд төр засгаас үндэсний үзэл,Чингис хаан,шашин үзэл бодлуудыг боож хааж байсан хэцүү үед байгаад Монголын түүхийн тухай үнэн зөв мэдээ нийтлэл,ном сонин байгаагүйгээс дээрхи алдааг гаргасан гэвэл үнэнд ч бас нийцэхгүй бизээ.Бид түүхээ эцэг өвгөдөөсөө өвлөн авдаг бусуу.Эх орон,аав ээжийнхээ тухай шүлэглэнэ гэдэг эр зориг шаардсан үйлс байдаг гэж боддог шиг маань эх түүхээ бичнэ гэдэг бол түүхээ мэддэг их мэдлэгтэй байх ёстой болов уу гэж бодном.Уншигч миний төсөөлөл хэр үнэнд нийцэх болоо.
2008-12-16
Нарийн ширэн гөлмөн дээр
Ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо
Хур дэл дээр бөхийж
Наран шингэх зүг рүү
Саран бугуйл шидэж
Намтар түүхтэй Парижийн
Алтан цамхагийг уургалаад
Нааш цааш нь ганхуулж үзсэн түүхтэй
Засгийн сүр гэдгээр дэлхийг ингэж айлгасан юм
Зарлиг тушаал хоёрыг Европ тэгэхэд ойлгосон юм...
Р.Чойном агсаны сайхан шүлэгнүүдийн шүр шиг мөрүүдийг шимтэн уншигчидын нэг билээ.Шүлэг сонирхогч миний бодол төсөөллөөр бол яруу найрагч Р.Чойном агсан гуай дээрхи хэсэг мөрүүд дээр алдаа гаргасан гэж бодно.12-13 зууны үеүүдэд Монголчууд маань эв нэгдэлтэй,хүчирхэг байхдаа дэлхийг донсолгож байсан аугаа их түүхтэй ард түмэн.Монголын түүхийг уншиж,бичиж,сонирхож,судалж баршгүй,дундаршгүй их түүхэн үйл явдалуудтай бөгөөд арай л Парисийн цамхагыг уургалаад нааш нь цааш нь ганхуулж байгаагүй үнэн юм.Парисийн цамхагыг 1889 онд босгосон түүхтэй бөгөөд 12-13 зууны үеийн эрэлхэг хөвгүүд маань даруй цаг хугацааны машинд сууж ирээдүй 1889 онд очоод уургалаад зогсож байх учиргүйсан.Шүлэг яруу найргийн уянгын халил байж болох боловч арай л биш юмаа.Миний төсөөллөөр бол шүлэг бол уран яруу ,уянгын халил байж болох боловч гагцxүү үнэнгээс нэг ч хором холдож болохгүй санагдана.Монголын уран зохиолыг хөгжүүлж нэг алхам урагшлуулж хойч үедээ үлдээх нь бүх үеийнхний үүрэг байлтай.Яруу найрагч Р.Чойном агсан гуайн үедүүдэд төр засгаас үндэсний үзэл,Чингис хаан,шашин үзэл бодлуудыг боож хааж байсан хэцүү үед байгаад Монголын түүхийн тухай үнэн зөв мэдээ нийтлэл,ном сонин байгаагүйгээс дээрхи алдааг гаргасан гэвэл үнэнд ч бас нийцэхгүй бизээ.Бид түүхээ эцэг өвгөдөөсөө өвлөн авдаг бусуу.Эх орон,аав ээжийнхээ тухай шүлэглэнэ гэдэг эр зориг шаардсан үйлс байдаг гэж боддог шиг маань эх түүхээ бичнэ гэдэг бол түүхээ мэддэг их мэдлэгтэй байх ёстой болов уу гэж бодном.Уншигч миний төсөөлөл хэр үнэнд нийцэх болоо.
2008-12-16
төрөл
миний төсөөлөл
2008-12-09
Захих үг/хүүдээ/
Хорвоо дэлхий өнгөө сольсоор
Хонгор хүү минь том болжээ
Холоос санагалзах аавын сэтгэл
Хаврын салхи шиг урин болжээ.
Алаг хорвоогын муухай сайханг
Амьдралын худал үнэн,хатуу зөөлөнг
Анхалж хүүдээ хэлж сургах нь
Аав хүний сэтгэл юм.
Алс холоос хүү нь аавыгаа
Аав нь хүүгээ санагалзах өдрүүд
Ард минь хоцроод дурсамж болохыг
Алаг үр минь,чи ойлгоорой!
Амьдрал чамайг хүлээж авахдаа
Аавын гэрт тосож авахгүй!
Эмх цэгцгүй амьдрал чамайг
Эхийн сэтгэл шиг эрхлүүлэхгүй!
Эрдэм номдоо хичээнгүйлэн суралцаад
Энэ биеэ мэдлэг эрдэмээр цэнэглэж
Ээж аав,ах дүүдээ хайртай хүү нь
Эх нутагдаа эзэн нь болж төлөвшөөрэй!
Цаг үетэйгээ мөр зэрэгцээд
Цэгнэж алхаад хугацааг хожих нь
Цахим болсон энэ ертөнцөд
Цаглашгүй үнэтэйг мэдэрч алхаарай!
Зорилгодоо хүрэх чармайлтаа умартаж
Залхуурч суугаад өдөр алдахыг
Заавал мартахгүйг өөртөө сануулж
Заалттай энийг дагаж мөрдөөрэй!
Өчүүхэн зүйл дээр худал хэлж
Өөр бусдад итгэл алдах нь
Эргэж ирдэггүй итгэлт чанараа
Эрээд ч олохгүйг ойлгож яваарай!
Сэтгэл зүрхээ чөлөөтөй байлгаж
Санаа бодлоо нийтлэг болгоод
Садаа болох ичимхий гайгаас
Салах өөрчлөлтийг тууштай хийгээрэй!
Үндэс ургаж мод нахиалаад
Навч хийсэж цасанд дарагддаг шиг
Нас нэмж,үе өнгөрөөд
Нэр баларч чи мартагдахыг мэдээрэй!
Өндөр зорилго тавин төлөвлөж
Өмнө чинь зогсох залхуу маргаашыг
Өнөөдөр л ганцхан түлхэн унгаавал
Өгсөх шатаар дээшлэхийг ойлгоорой!
Нам доошоо хальтран унахуйд
Үүнээс доош ангал буйг санаж яваарай!
Өндөрөөс өндөрт авиран гарахуйд
Үүнээс илүү өндөр буйг санаж яваарай!
Ганцаардах үеүүд таарвал
Гонь бие гэж бүү гунихраарай!
Хорвоо уудам ч гэлээ
Өөрийнхөө дотроос бүү холдоорой!
Одод яагаад сансарт гэрэлтдэгийг мэдээрэй!
Орчлонд чи яах гэж ирснээ ухаарай!
Оргил яагаад уулсын сүр болдогыг мэдээрэй!
Орон зайнд бүтээгдэхүүн болдогоо чи ухаараарай!
Амьдрал гэдэг түмэн асуултын учигыг
Бусдаас асууж бүү яваарай!
Тайлагдахгүй уяа гэж байдаггүй шиг
Дотор сэтгэлээсээ хариугаа олоорой!
Өчигдөрийн үүл бүрхсэн нарыг мартвал
Нөгөөдрийн нарыг үүл бүрхсэн байх тул
Өнөөдрийн мэдэж байгаа зүйл чинь
Маргааш болоход багадна.
Алт мөнгөөр байхгүйг нөхөөд
Аз жаргалтай болдоггүй юм
Эрхэм зорилго тавин хүрснээр
Эдлэх жаргалтай болдогыг ухаараарай!
Ухаан сайт хүмүүнтэй учирваас
Уг сэтгэл бодлоос нь суралцаарай!
Ул муут хүмүүнтэй учирваас
Уг сэтгэл бодлоо эвдэрэхээс сэргийлээрэй!
Хар санаатан өнөөдөр шалбааг мэт байхад
Хүү минь,чи! гол мэт урсаарай!
Хар санаатан маргааш үер мэт аашилбал
Хүү минь,чи! далай мэт оршоорой!
Алдаж алхвал аваад урсгадаг
Амьдрал хэмээх энэ урсгал голд
Хайрт аав чинь сөрөн зогсож байна
Харин миний хүү урагш алхаарай!
Аливаа үйлсэд алдах алхам бий
Алдаа болгоны дотор амжилтын үндэс бий
Амжилт болгоны дотор аргын увидас бий
Арга болгоны дотор язгуур сэтгэл оршино.
Захих сургааль олон боловч
Зарим хэсгээс шууданлаж явууллаа
Үлдсэн сургаалиа тэврэлдэн учираад
Үлгэрлэж хүүдээ сургах болно.
2006-1~2007-12
Хонгор хүү минь том болжээ
Холоос санагалзах аавын сэтгэл
Хаврын салхи шиг урин болжээ.
Алаг хорвоогын муухай сайханг
Амьдралын худал үнэн,хатуу зөөлөнг
Анхалж хүүдээ хэлж сургах нь
Аав хүний сэтгэл юм.
Алс холоос хүү нь аавыгаа
Аав нь хүүгээ санагалзах өдрүүд
Ард минь хоцроод дурсамж болохыг
Алаг үр минь,чи ойлгоорой!
Амьдрал чамайг хүлээж авахдаа
Аавын гэрт тосож авахгүй!
Эмх цэгцгүй амьдрал чамайг
Эхийн сэтгэл шиг эрхлүүлэхгүй!
Эрдэм номдоо хичээнгүйлэн суралцаад
Энэ биеэ мэдлэг эрдэмээр цэнэглэж
Ээж аав,ах дүүдээ хайртай хүү нь
Эх нутагдаа эзэн нь болж төлөвшөөрэй!
Цаг үетэйгээ мөр зэрэгцээд
Цэгнэж алхаад хугацааг хожих нь
Цахим болсон энэ ертөнцөд
Цаглашгүй үнэтэйг мэдэрч алхаарай!
Зорилгодоо хүрэх чармайлтаа умартаж
Залхуурч суугаад өдөр алдахыг
Заавал мартахгүйг өөртөө сануулж
Заалттай энийг дагаж мөрдөөрэй!
Өчүүхэн зүйл дээр худал хэлж
Өөр бусдад итгэл алдах нь
Эргэж ирдэггүй итгэлт чанараа
Эрээд ч олохгүйг ойлгож яваарай!
Сэтгэл зүрхээ чөлөөтөй байлгаж
Санаа бодлоо нийтлэг болгоод
Садаа болох ичимхий гайгаас
Салах өөрчлөлтийг тууштай хийгээрэй!
Үндэс ургаж мод нахиалаад
Навч хийсэж цасанд дарагддаг шиг
Нас нэмж,үе өнгөрөөд
Нэр баларч чи мартагдахыг мэдээрэй!
Өндөр зорилго тавин төлөвлөж
Өмнө чинь зогсох залхуу маргаашыг
Өнөөдөр л ганцхан түлхэн унгаавал
Өгсөх шатаар дээшлэхийг ойлгоорой!
Нам доошоо хальтран унахуйд
Үүнээс доош ангал буйг санаж яваарай!
Өндөрөөс өндөрт авиран гарахуйд
Үүнээс илүү өндөр буйг санаж яваарай!
Ганцаардах үеүүд таарвал
Гонь бие гэж бүү гунихраарай!
Хорвоо уудам ч гэлээ
Өөрийнхөө дотроос бүү холдоорой!
Одод яагаад сансарт гэрэлтдэгийг мэдээрэй!
Орчлонд чи яах гэж ирснээ ухаарай!
Оргил яагаад уулсын сүр болдогыг мэдээрэй!
Орон зайнд бүтээгдэхүүн болдогоо чи ухаараарай!
Амьдрал гэдэг түмэн асуултын учигыг
Бусдаас асууж бүү яваарай!
Тайлагдахгүй уяа гэж байдаггүй шиг
Дотор сэтгэлээсээ хариугаа олоорой!
Өчигдөрийн үүл бүрхсэн нарыг мартвал
Нөгөөдрийн нарыг үүл бүрхсэн байх тул
Өнөөдрийн мэдэж байгаа зүйл чинь
Маргааш болоход багадна.
Алт мөнгөөр байхгүйг нөхөөд
Аз жаргалтай болдоггүй юм
Эрхэм зорилго тавин хүрснээр
Эдлэх жаргалтай болдогыг ухаараарай!
Ухаан сайт хүмүүнтэй учирваас
Уг сэтгэл бодлоос нь суралцаарай!
Ул муут хүмүүнтэй учирваас
Уг сэтгэл бодлоо эвдэрэхээс сэргийлээрэй!
Хар санаатан өнөөдөр шалбааг мэт байхад
Хүү минь,чи! гол мэт урсаарай!
Хар санаатан маргааш үер мэт аашилбал
Хүү минь,чи! далай мэт оршоорой!
Алдаж алхвал аваад урсгадаг
Амьдрал хэмээх энэ урсгал голд
Хайрт аав чинь сөрөн зогсож байна
Харин миний хүү урагш алхаарай!
Аливаа үйлсэд алдах алхам бий
Алдаа болгоны дотор амжилтын үндэс бий
Амжилт болгоны дотор аргын увидас бий
Арга болгоны дотор язгуур сэтгэл оршино.
Захих сургааль олон боловч
Зарим хэсгээс шууданлаж явууллаа
Үлдсэн сургаалиа тэврэлдэн учираад
Үлгэрлэж хүүдээ сургах болно.
2006-1~2007-12
төрөл
захидалууд
2008-12-06
Би...

Би...
Дотоод сэтгэл минь галтай байвал
Гадаад ертөнц маань гэрэлтэйд итгэдэг.
Би...
Амьдрал хэмээх ахуйд халуун сэтгэл оршвол
Аз жаргалыг сэтгэлийн минь харц олдогт итгэдэг.
Би...
Дулаан сэтгэлээр тус бусдад хайрлавал
Сайн сайхан амьдрал удаан тогтдогт итгэдэг.
Би...
Сэтгэл сэтгэлээ нэгэн цогц болговол
Хайр хайраа хайрладагт итгэдэг.
Би...
Эгэл бүхэнд сэтгэлийнхээ дулаан харцыг өгвөл
Өнөөдрийн нар хувь тaвилaнг маань ээдэгт итгэдэг.
Би...
Хайраар хүн болж хайраа бусдад өгөх нь
Хүмүүний л хийх үйлс гэдэгт итгэдэгээ.
2006-12 сар
төрөл
яруу найраг
2008-11-23
Бурханы шавь хэмээхийн тухай/гаргалгаа/

Бурханы шавь гэдэг үгийг бид үлгэр домог,буддын ном судар,энд тэндээс олж уншиж сонсож байсан нь аль хэдийн дотно танил үг болжээ.
Бурхан гэгч байдаг уу?байвал хаана байдаг билээ гээд л олон асуултууд үргэжилдэг.Бурханд бид өөрийн гүн хүсэл мөрөөдлөө бурхандаа даатгаж залбирдаг. Дотно болон нигүүлсэнгүй их хайр, илч хүч хайрладаг хүмүүсээ Бурхантай зүйрлэж Бурхан хүн гэх мэтээр хэлдэг.Эгэл хүнээс Бурхан болсон хүмүүс ингэж хэлж байжээ."Аврал өөрт буй","Хүн болгоны дотор Бурхан болох илч бий"гэх зэргээр хэлэхдээ хүн бол өөрөө Бурхан юм гэдгийг л хэлж сургаж байсан.Хүн болгон "Бурхан" болж болох юм байна.Бурхан болохын тулд дотор язгуур сэтгэлээсээ өөрийгөө олох,бие хэл сэтгэл гурваа ариун байлгаж байж сая Бурханы зэрэгт хүрч болно.Тиймээс бид "Бурхан" болохын тулд гагцxүү үнэн сэтгэлийг баримтлаж бие хэл сэтгэл гурваа ариун байлгахын тулд суралцаж мэрийнэ гэдэг бол "Бурханы шавь" болж байгаа гэсэн үг.
"Бурханы шавь" гэдэг нь өөрөө өөрийнхөө шавь гэсэн үг ажээ.
2008-11-23
төрөл
эсээ
2008-11-12
Өнөөдрийг хайрла.
Өнөөдрийг хайрлаж маргаашид дурладаг бол
Өнөөдөр гунигтай байгаад маргааш баясахыг мэддэг бол
Өнөд та,аз жаргалтай хүн
Цаг болгоны үнэтэйг мэдэрвэл нэг өдрийн жаргалыг үзнэ
Өдөр өдрийн амьдралыг үзвэл нэгэн ертөнцийг бүтээнэ
Өнөөдөрөө үнэлж сурвал амьдрал гэдэг урлаг
Өнөөдөр өнгөрч маргааш болвол эргэж ирэхгүй энэ цаг хугацаанд
Хавтас нь хуучирсан шинэ дэвтэр шиг юуч бүтээгээгүй амьдрал
Харамсалаар дүүрэн угтах хувь тавилангын төгсгөл дээр
Бүү ухаарал амсаач!
Өнөөдөр гэдэг өдөр богинохон хэдхэн мөчтэйг мэдсээр
Өнгө ялдамд дурлах эрвээхий шиг эргэлдэн нисэж
Өнөөдрийг бүү орхиоч!
Зовлонтой ч бай жаргалтай ч бай энэ өдөр ганцxан удаа л тохиолдоно
Эргэж урсахгүй голын ус хөөс үлдээчихээд л урсдаг шиг
Өмчилж болдоггүй цаг хугацааны өмнө сөхрөх мөч ирэхийн цагт
Бүх юм дурсамж болон үлдсэн байх болно
Угтаа дурсамж гэдэг бол гуниг юм
Маргаашид дурлаж өнөөдрийг хайрлаж сурах хэрэгтэйг
Хамгийн дотно цаг хугацаа бол өнөөдөр гэдгийг мэддэг бол
Өнөд та,аз жаргалтай хүн.
2008-11-12
Өнөөдөр гунигтай байгаад маргааш баясахыг мэддэг бол
Өнөд та,аз жаргалтай хүн
Цаг болгоны үнэтэйг мэдэрвэл нэг өдрийн жаргалыг үзнэ
Өдөр өдрийн амьдралыг үзвэл нэгэн ертөнцийг бүтээнэ
Өнөөдөрөө үнэлж сурвал амьдрал гэдэг урлаг
Өнөөдөр өнгөрч маргааш болвол эргэж ирэхгүй энэ цаг хугацаанд
Хавтас нь хуучирсан шинэ дэвтэр шиг юуч бүтээгээгүй амьдрал
Харамсалаар дүүрэн угтах хувь тавилангын төгсгөл дээр
Бүү ухаарал амсаач!
Өнөөдөр гэдэг өдөр богинохон хэдхэн мөчтэйг мэдсээр
Өнгө ялдамд дурлах эрвээхий шиг эргэлдэн нисэж
Өнөөдрийг бүү орхиоч!
Зовлонтой ч бай жаргалтай ч бай энэ өдөр ганцxан удаа л тохиолдоно
Эргэж урсахгүй голын ус хөөс үлдээчихээд л урсдаг шиг
Өмчилж болдоггүй цаг хугацааны өмнө сөхрөх мөч ирэхийн цагт
Бүх юм дурсамж болон үлдсэн байх болно
Угтаа дурсамж гэдэг бол гуниг юм
Маргаашид дурлаж өнөөдрийг хайрлаж сурах хэрэгтэйг
Хамгийн дотно цаг хугацаа бол өнөөдөр гэдгийг мэддэг бол
Өнөд та,аз жаргалтай хүн.
2008-11-12
төрөл
яруу найраг
2008-11-05
Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/
Сармагчин гахай хоёр зам зуур тааралдаж ийн ярилцаж гэнэ.
Сармагчин гахайг харангуутаа инээж урд хойно нь орж харайгаад чи яахлаараа дандаа гэм хийчихсэн юм шиг газар шагайж шиншилж явдаг юм бэ? гэж их ёжтойн аргагүй хэлэв гэнэ.
Гахай,чи харин өөрөө яахлаараа юм болгоныг сонирхож хэнхэг царайлж явдаг юм бэ? гэж сөргүүлэн асуухад,Сармагчин xэсэг инээснээ би хүн болох шинжиндээ явж байна,харин чи гэхэд Гахай санаа алдан хэсэг дуугүй байснаа ингэж ярив гэнэ.
Би урд нь хүн байсан юмаа,одоо харин ийм л төрхтэй болоод явж байна.Тэгээд л би ийм болсондоо гутраад газар шагайж явдаг болсон юмаа.Бүх юмтай сайхан хүн явлаа,эд хогшилоор баян явлаа гэж гэнэ.
Сармагчин,тэгээд чи яагаад хүн биш болсон юм бэ? гэж асуужээ.
Гахай,хүн бол хүнээрээ л байх ёстой тэрнээс биш эд зүйлсийн боол байх ёсгүй.Хүн байх их утга учиртайг одоо л өнгөрсөн хойно нь ойлгож явна даа.Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учир өвсөн тэжээлтэн байх ёстой байтал буруу ухамсарын гайгаар амьтадын мах зооглосноор хар буруу хүчийг өөртөө шингээж буруу хөгжилийн замналаар шуудран орсноор шунал тачаалын гай ихсэж нигүүлсэнгүй сэтгэл,хайрын их ундрага сэтгэлийн их галаа гээснээс ийнхүү би гахай биенд шингэсэн юм.Хүнд оюун ухаан тэнгэр мэт хэрэгтэй ч сэтгэл газар мэт түшиг тулгууртайг мартсаны үйл лайгаар ийм боловоо гэж гэнэ.
Сармагчин,аан тэгвэл чиний маргааш дуусаж байгаа юм байна,миний маргаашууд зөндөө байна гээд гахайг харж байснаа чамд хүнээс үлдсэн зүйл гэвэл наад гүзээ чинь байна даа гэж хэлчихээд хөгтэйн аргагүй инээсээр яваад өгч гэнэ.
Сармагчингаас гахай руу хувирах хувиралт хичнээн болохыг бүү мэд дээ.
2008-11-05
Сармагчин гахайг харангуутаа инээж урд хойно нь орж харайгаад чи яахлаараа дандаа гэм хийчихсэн юм шиг газар шагайж шиншилж явдаг юм бэ? гэж их ёжтойн аргагүй хэлэв гэнэ.
Гахай,чи харин өөрөө яахлаараа юм болгоныг сонирхож хэнхэг царайлж явдаг юм бэ? гэж сөргүүлэн асуухад,Сармагчин xэсэг инээснээ би хүн болох шинжиндээ явж байна,харин чи гэхэд Гахай санаа алдан хэсэг дуугүй байснаа ингэж ярив гэнэ.
Би урд нь хүн байсан юмаа,одоо харин ийм л төрхтэй болоод явж байна.Тэгээд л би ийм болсондоо гутраад газар шагайж явдаг болсон юмаа.Бүх юмтай сайхан хүн явлаа,эд хогшилоор баян явлаа гэж гэнэ.
Сармагчин,тэгээд чи яагаад хүн биш болсон юм бэ? гэж асуужээ.
Гахай,хүн бол хүнээрээ л байх ёстой тэрнээс биш эд зүйлсийн боол байх ёсгүй.Хүн байх их утга учиртайг одоо л өнгөрсөн хойно нь ойлгож явна даа.Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учир өвсөн тэжээлтэн байх ёстой байтал буруу ухамсарын гайгаар амьтадын мах зооглосноор хар буруу хүчийг өөртөө шингээж буруу хөгжилийн замналаар шуудран орсноор шунал тачаалын гай ихсэж нигүүлсэнгүй сэтгэл,хайрын их ундрага сэтгэлийн их галаа гээснээс ийнхүү би гахай биенд шингэсэн юм.Хүнд оюун ухаан тэнгэр мэт хэрэгтэй ч сэтгэл газар мэт түшиг тулгууртайг мартсаны үйл лайгаар ийм боловоо гэж гэнэ.
Сармагчин,аан тэгвэл чиний маргааш дуусаж байгаа юм байна,миний маргаашууд зөндөө байна гээд гахайг харж байснаа чамд хүнээс үлдсэн зүйл гэвэл наад гүзээ чинь байна даа гэж хэлчихээд хөгтэйн аргагүй инээсээр яваад өгч гэнэ.
Сармагчингаас гахай руу хувирах хувиралт хичнээн болохыг бүү мэд дээ.
2008-11-05
төрөл
бусад
2008-11-01
***
Нүдээ аниад харахад тэнгэр онгойж гэрэлтээд
Нулимсан хайр гэмшилтэй бөгөөд ухааралтай
Чихээ таглаад чимээ анирдахад ертөнцийн дуу
Чимэгтэй бөгөөд чийртэй ажээ.
2008-11-01
Нулимсан хайр гэмшилтэй бөгөөд ухааралтай
Чихээ таглаад чимээ анирдахад ертөнцийн дуу
Чимэгтэй бөгөөд чийртэй ажээ.
2008-11-01
төрөл
дөрвөн мөртүүд
2008-10-29
***
Шүлэггүй шүлэгч
Ирээдүйн төрөгсдөд
Шүлэг тэрлэнэ
Өнөөдрийн хүмүүс
Бөгсний цаас болгоно
Маргаашийн хүмүүс
Мэдрэмж олон амирлана
2008-10-29
Ирээдүйн төрөгсдөд
Шүлэг тэрлэнэ
Өнөөдрийн хүмүүс
Бөгсний цаас болгоно
Маргаашийн хүмүүс
Мэдрэмж олон амирлана
2008-10-29
төрөл
яруу найраг
2008-10-24
Харамсахгүй ээ.
Давтамжтай орон зайнд
Давтагдахгүй амьдрах
Ухааны цараа
Урдахь цаг хүнийг хүлээхгүй
Урсаад л өнгөрөх
Мөрөн мэтээ
Шороотой бага насанд
Шувууд цуцах
Өргөн тал шиг ирээдүй
Өмнө минь
Зэрэглээтэж...
Идэр илд шиг
Залуу насанд
Туурайтан эцэх
Оргил сүндэрлэж...
Хэн нэгний зараалаар
Боол мэт амьдарлаа
Боллоо,гүйцээ!
Бурхан намайг дахиад
Хүн болгоно гэвэл
Үгүй гэнээ.
Одоо энд би зогсож байна
Олдохгүй болсон ирээдүй
Өчигдөрөөр солигдож
Өргөн тал минь
Жимээр солигджээ
Хогын саванд дотор
Хог шиг биш хог байх
Ухааны цараа
Хоосон гараа ганзаглаад
Хоосон амьдралаас явахад
Харамсахгүй ээ.
2008-10-24
Давтагдахгүй амьдрах
Ухааны цараа
Урдахь цаг хүнийг хүлээхгүй
Урсаад л өнгөрөх
Мөрөн мэтээ
Шороотой бага насанд
Шувууд цуцах
Өргөн тал шиг ирээдүй
Өмнө минь
Зэрэглээтэж...
Идэр илд шиг
Залуу насанд
Туурайтан эцэх
Оргил сүндэрлэж...
Хэн нэгний зараалаар
Боол мэт амьдарлаа
Боллоо,гүйцээ!
Бурхан намайг дахиад
Хүн болгоно гэвэл
Үгүй гэнээ.
Одоо энд би зогсож байна
Олдохгүй болсон ирээдүй
Өчигдөрөөр солигдож
Өргөн тал минь
Жимээр солигджээ
Хогын саванд дотор
Хог шиг биш хог байх
Ухааны цараа
Хоосон гараа ганзаглаад
Хоосон амьдралаас явахад
Харамсахгүй ээ.
2008-10-24
төрөл
яруу найраг
2008-10-23
Намрын шүлэг

Намар намрын сайхан нь
Нарандаа байдаг
Намайг ээх тутам
Нөөлөг хүсэж
Настай ааваа санана.
Нутаг сэлгэх шувууд
Нулимс цийлэгнүүлж
Найраг болон үлдэнэ.
Намар намрын гуниг нь
Навчиндаа байдаг
Нас ахих тутам
Нар шүтэж
Настай ээжээ дурсана
Навчны хээ хуар
Намба болон
Нүүрэнд минь тодроно.
2008-10-23
төрөл
яруу найраг
2008-10-18
2008-10-17
***
Мэдрэмжээр өлсөж
Мэдэхийн хэрээр цангахад
Зангилаас тайлагдана
Болох болохгүй бүхэн
Байгаагаараа оршиход
Болохгүй нь юу билээ
Тойрог замд
Оюун санаа минь хөвөхүй
Энэ л цэгт ирдэгсэн биш билүү
Өдөр шөнө эргэлдэвч
Зогсохоо хүрвэл
Өнөөдөр л зогсоно
Цаг хугацаа буцдаг
Ахуй гэж байдаг орчлон
Хоосоноос хоосон
Үнэн худал хоёр
Ах дүү шиг нөхөрлөсөн
Амьдрал дундах бүхэн
Байгаагаараа оршиход
Болохгүй нь юусан билээ
2008-10-17
Мэдэхийн хэрээр цангахад
Зангилаас тайлагдана
Болох болохгүй бүхэн
Байгаагаараа оршиход
Болохгүй нь юу билээ
Тойрог замд
Оюун санаа минь хөвөхүй
Энэ л цэгт ирдэгсэн биш билүү
Өдөр шөнө эргэлдэвч
Зогсохоо хүрвэл
Өнөөдөр л зогсоно
Цаг хугацаа буцдаг
Ахуй гэж байдаг орчлон
Хоосоноос хоосон
Үнэн худал хоёр
Ах дүү шиг нөхөрлөсөн
Амьдрал дундах бүхэн
Байгаагаараа оршиход
Болохгүй нь юусан билээ
2008-10-17
төрөл
яруу найраг
2008-08-31
Үнэн ба худалын тохиол/бясалгал/

Үнэн байгаа учираас худал байгаа юм.
Худал байгаа тул үнэн бас оршиж байгаа юм.
Ухаант хүмүүс үнэн амьдарвал зөв амьдарч байгаа билээ.
Цагаан хар хоёр өнгө цагаан хар хоёр өнгө байна.
Гэтэл цагаан нь дотроо бас хар өнгө ч байна,цагаан өнгө ч байна.
Харин хар өнгө нь бас дотроо цагаан өнгө ч байгаа хар өнгө ч байгаа.
Тэгэхээр зөв амьдарч байгаа хүн үнэн амьдарч байна гэсэн үг биш.
Үнэн дотроо худалыг ч агуулна үнэнг ч агуулна.
Худал дотроо үнэнг ч агуулна худалыг ч агуулна.
Үнэн худал болдог худал үнэн болдог цаг мөчүүд тохиолддог.
Иймэрхүү тохиолууд амьдралд нэлээн тохиолддог.
Үүнийг бид ажиглладаг билүү.
2008-08-31
төрөл
эсээ
2008-08-16
***
Чиний зүрхний гуниг
Өнөөг хүртэл
Өнө цээжний гүнд
Арилаагүй хэвээрээ...
Намрын гуниг
Навчиндаа байдаг шиг
Зүрх минь
Гуниглаастай хэвээрээ...
2008-08-16
Өнөөг хүртэл
Өнө цээжний гүнд
Арилаагүй хэвээрээ...
Намрын гуниг
Навчиндаа байдаг шиг
Зүрх минь
Гуниглаастай хэвээрээ...
2008-08-16
төрөл
яруу найраг
2008-08-14
Би хаашаа ч явахгүй
|
төрөл
яруу найраг
2008-08-10
Чиний гэгээн гуниг
| Чиний гэгээхэн гуниг Одод нойрссон шөнөөр ертөнц ертөнцдөө дурлах шиг Охин байсан чиний сэтгэл миний цээжинд үлдэж Од одондоо харваxaд зурвасхан гэрэлт жимийг үлдээсэн Чиний гэгээхэн гуниг миний зүрхэнд байна. Шөнө болоход дэлбээгээ хумиад үнэрээ нуух цэцэг шиг Шүлэг болдог чиний сэтгэл миний цээжинд хургаж Цоморлигоо дэлгэж өглөөг авчирахдаа шүүдэрээр уйлагнасан Чиний гэгээхэн гуниг миний зүрхэнд байна. 2007-12 |
төрөл
яруу найраг
2008-07-13
БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/
Эртээ урьдын цагт зовлонгын уут болтлоо нэрвэгдсэн Хүн гуай Бурханд хандаж гомдолоо ийн мэдүүлэв гэнээ.
Бурхан таны ивгээл дор сайн сайхан,аз жаргалыг хүссээр он жилийг мянга мянгаар нь илээвч тэр аз жаргалыг тэр бүр хүртэж чадахгүй алтан гадас од мэт холын холд байгаа мэт санагдах боллоо.Иймээс Хүн миний зовлонгын хэмжээ болон агуулгыг тайлж өгнө үү? гэж Бурханаас эрээ цээргүй Хүн гуай асууж гэнээ.
Бурхан Хүн гуайд ийн өгүүлрүүн:Энэ хорвоод Хүн та зовох гэж ирсэн тул өөрийн хувь заяаныхаа саваа дүүртэл зовох л болно.Хүн та амьд бол зовлон амьтай байдаг,ийн учир сав сая дүүрсэн цагт зовлонгын хэмжээ тэр болно.Дүүрсэн саваа дундлавал агуулга нь тэр болой гэж гэнэ.Ийнхүү Хүн гуай Бурханы хэлсэн үгийг бодсоор өнөөг хүрсэн гэнээ.
2008-07-13
Бурхан таны ивгээл дор сайн сайхан,аз жаргалыг хүссээр он жилийг мянга мянгаар нь илээвч тэр аз жаргалыг тэр бүр хүртэж чадахгүй алтан гадас од мэт холын холд байгаа мэт санагдах боллоо.Иймээс Хүн миний зовлонгын хэмжээ болон агуулгыг тайлж өгнө үү? гэж Бурханаас эрээ цээргүй Хүн гуай асууж гэнээ.
Бурхан Хүн гуайд ийн өгүүлрүүн:Энэ хорвоод Хүн та зовох гэж ирсэн тул өөрийн хувь заяаныхаа саваа дүүртэл зовох л болно.Хүн та амьд бол зовлон амьтай байдаг,ийн учир сав сая дүүрсэн цагт зовлонгын хэмжээ тэр болно.Дүүрсэн саваа дундлавал агуулга нь тэр болой гэж гэнэ.Ийнхүү Хүн гуай Бурханы хэлсэн үгийг бодсоор өнөөг хүрсэн гэнээ.
2008-07-13
төрөл
эсээ
2008-07-11
БҮХ ЮМС ТҮР ЗУУРЫНХ/гаргалгаа/
Бороо орж эхэлсэн л бол зогсож байгаа нь тэр!
Өглөө сэрсэн л бол тэр өдөр дуусаа!
Энэ дээрхи хоёр мөртөд тайлбар хийх гэж оролдоё! Бүх юмс хувиран өөрчлөгддөг боловч мөн чанараа үл гээмүй. Бид аливаа юмс болон үзэгдэлийг байгаагаар нь хардаг боловч энэ ч бас тийм сайн хангалттай тайлбар биш ажээ.Өөрөөр хэлбэл бид аливаа юмсыг мөн чанараар нь мөн аливаа үйлс болон үзэгдэлийн үрийг нь олж хардаг.Тийм ч учраас дээрхи хоёр мөртийг бичсэн санаа нь бол БҮХ ЮМС ТҮР ЗУУРЫНХ гэдэг энэ гүн утгатай үгийг өөр өнцөгөөс гаргалгаа болгон бичих гэж оролдсон юм.
2008-07-11
төрөл
эсээ
2008-06-26
2008-06-24
Элегия~
Хавар ирэх болгонд
Хайрын учиралтай өдрүүдийг цэцэгс чимэглэн ургаж
Ганцxан л зундаа дэлбээлнэ.
Намар нөхөн ирж
Нарт хорвоо ийм гунигтайг сануулж
Нас нэмсээр өвөл намайг бууралтуулна.
Эгэл бус ч юм шиг
Энэ хорвоогын жамыг дагаж
Амьд явах уйтгартай
Эргэх дөрвөн улирлын аясыг дагаж
Зурагдсан пянз шиг чийхарч
Зургаадай таяг тулах ч гунигтай
2008-06-24
төрөл
яруу найраг
2008-06-23
***
Зүрхэнд минь чи сэтгэлийг лугшуулж
Зүүдэнд минь од мэт алсад оршино уу?
Одноос од руу харваж
Огторгуйг ширтүүлэн санаа алдуулна уу?
Түр хүлээж бай!
Зогтусан харцаа нэг нээ!
Нүднээс чинь өөрийгөө олж хараадахъяа!
2008-06-23
Зүүдэнд минь од мэт алсад оршино уу?
Одноос од руу харваж
Огторгуйг ширтүүлэн санаа алдуулна уу?
Түр хүлээж бай!
Зогтусан харцаа нэг нээ!
Нүднээс чинь өөрийгөө олж хараадахъяа!
2008-06-23
төрөл
яруу найраг
2008-06-17
***
Бороо орсон өглөө саруулхангүйсэн бол
Бодол минь борооны дусал мэт мэлмэрэхгүйсэн
Модод бороонд норох нь зохимжгүйсэн бол
Бие минь хатсан навч мэт үлдэхгүйсэн
Сэтгэлээс минь холдох тусам цэг болон бүдгэрч
Би өөрөө хэсэг навчтай хатсан мөчир болон хоцров
Нуурны толионд нулимс дусал болон бөнжигнөхөд
Нуурандаа л унадаг,энэ миний нулимс
Мэдэрч байна уу,хүү минь.
2008-06-17
Бодол минь борооны дусал мэт мэлмэрэхгүйсэн
Модод бороонд норох нь зохимжгүйсэн бол
Бие минь хатсан навч мэт үлдэхгүйсэн
Сэтгэлээс минь холдох тусам цэг болон бүдгэрч
Би өөрөө хэсэг навчтай хатсан мөчир болон хоцров
Нуурны толионд нулимс дусал болон бөнжигнөхөд
Нуурандаа л унадаг,энэ миний нулимс
Мэдэрч байна уу,хүү минь.
2008-06-17
төрөл
яруу найраг
2008-05-05
***


Эмзэг энхэлхэн гуниг минь
Чи,миний зүрхэнд бий
Намрыг авч ирсэн мэт
Навч болон хийсэж байгаа.
Ганцаардал амссан шаналан минь
Чи,миний зүрхэнд бий
Намрыг үдэж буй мэт
Нүцгэрсэн мод болон гуниж байгаа.
2008-05-05
төрөл
яруу найраг
2008-05-04
Тэндээс чи!
Тэндээс чи! Үүнээс илүү амьдрал байхгүй мэт санагдвал Үнэнч явсан өөрийнхөө сэтгэлийг далай гэж төсөөлөөрэй! Тэнд чиний өнгөрсөн бүхнийг бүтээлцсэн нөхөдүүд чинь бий Тэнд баярт дурсамжууд чинь нар болон мандсан байгаа Тэндээс чи! цөхөрсөн сэтгэлээ бадарсан итгэл болохыг харна Тэндээс чи! алдаж оносон бүхнээ эргэн цэгнэх цаг буйг мэдэрнэ Сэтгэл рүүгээ өнгийж хар!тэнд чиний гэсэн бүхэн чинь байгаа. Үүнээс цааш амьдрал байхгүй мэт санагдвал Үхэлд бэлдсэн бие сэтгэлээ тэнгэр гэж төсөөлөөрэй! Тэнд чиний болох болохгүй бүхнийг чинь хүлээж байгаа Тэнд чиний гашуунаас шүүсэн амт болгон бал болсон байгаа Тэндээс чи! итгэлийн чинь дөлөнд гэссэн ирээдүйгээ олно Тэндээс чи! амьдралынхаа зургыг өөрөө зурснаа харах болно Сэтгэл рүүгээ өнгийж хар!тэнд чиний гэсэн бүхэн чинь байгаа. 2008-05-04 |
төрөл
яруу найраг
2008-05-01
***
төрөл
яруу найраг
2008-04-23
УРЛАХУЙН ШҮЛЭГ~
төрөл
яруу найраг
2008-03-30
2008-03-06
СЭТГЭЛИЙН ГАР~
Анх хөлд ороход минь гараараа дэмжсэн
Аав ээжийнхээ сайхан хайрыг нэг санаарай!
Амьдралд эхэлж хөл тавихдаа
Атгаан зангидаж битгий алхаарай!
Хөрж бээрсэн анд найзынхаа
Хөхөрсөн гарыг нь нэг атгаарай!
Нөхөрлөл итгэл дээр тогтдогыг
Найз чинь тэгэхэд итгэнээ.
Ядарч тэнхэл алдарсан нэгнийхээ
Ядруухан мөрөн дээр нь нэг алгадаарай!
Урагшгүй болсон бүхэн нь
Урамаар ахидагыг ойлгож ухаарнаа.
Хайрт ханийнхаа дулаахан гарыг нь
Халуун цээжиндээ нэг тавиарай!
Хал үзээгүй сэтгэл нь уярахыг
Хат суусан зүрх чинь мэдэрнээ.
Алаг үрийнхээ баяр баясгаланг
Атган барьж өндөрт өргөөрэй!
Алсдаа үр чинь сайн хүн болж
Ачыг тань хариулахыг харнаа.
Хөгшин бууралуудынхаа сэтгэлийг
Хоёр гараараа тулж түшээрэй!
Хүүхэд шиг болсон тэдний хайр
Ухааралд чинь дусал нэмэрлэхийг мэднээ.
Ер нь тэгээд зүдэрсэн бүхний
Эвэршсэн гарыг нь нэг бариарай!
Эв нэгдэлийн сэтгэл зүрх
Энэ хоёр гарт чинь буйг үзнээ.
Амьдралд таарах нугачаа болгоноо
Алгаараа та,эвлүүлж илбээрэй!
Аз жаргалд хүргэх түлхүүр
Арван хуруунд чинь бий шүү!
2008-02-27
Хөх~Эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
2008-02-26
***
Түнэр харанхуй руу сэтгэл минь унаж буй мөртлөө
Гүн огторгуй руу дүүлж байгаа нь юуны учир билээ.
Хязгаарлагдмал байдалд сэтгэл минь эцэх мөртлөө
Хязгааргүй орон зайнд үл эцэх нь юуны учир билээ.
2008-02-26
Гүн огторгуй руу дүүлж байгаа нь юуны учир билээ.
Хязгаарлагдмал байдалд сэтгэл минь эцэх мөртлөө
Хязгааргүй орон зайнд үл эцэх нь юуны учир билээ.
2008-02-26
төрөл
дөрвөн мөртүүд
2008-02-25
***

Зүрх буруугүй хайр гэж байдаг болохоор
Зүүдэн учирал шиг бүсгүй чамайгаа ингэж бодлоо
Хэрвээ чи цэцэгхэн байсан бол
Хонхорцог дотор чинь зөгий болон шигдээд
Өдөр хоногыг мартаж дурлалд мансуурах байлаа
Хэрвээ чи усны шувуу байсан бол
Мэлтэлзэн инээмсэглэх нуурын мандал болоод
Давалгаагаараа бүүвэйлж зунжингаа эрхлүүлэх байлаа
Хэрвээ чи гариг байсан бол
Дагуул болон эргэлдэх жижигхэн ертөнц болоод
Мөнхөд,мөнхөд дурлалцах байлаа.
Зүрх буруугүй хайр гэж байдаг шүү,бүсгүй минь!
2008-02-25
төрөл
яруу найраг
2008-02-11
***
Өт арзагнасан газар
Ялаа шавдагаас хойш
Өнчин мэт яв.
Шархлaж эдээлсэн махбодид
Шаналлахгүйг мэдcэнээс хойш
Ганцаардал мэт орш.
Алсаас гийх гэгээ
Агаарт замхравч
Амьдрал тэтгэх наран
Бий гэдэгт итгээрэй!
2008-02-04
Ялаа шавдагаас хойш
Өнчин мэт яв.
Шархлaж эдээлсэн махбодид
Шаналлахгүйг мэдcэнээс хойш
Ганцаардал мэт орш.
Алсаас гийх гэгээ
Агаарт замхравч
Амьдрал тэтгэх наран
Бий гэдэгт итгээрэй!
2008-02-04
төрөл
яруу найраг
2008-02-03
БУРХАНЫ ШАВь /үлгэрчилсэн зохиомж/

Танд гал байна уу?xэрвээ байвал бусдад илч түгээ!/ /зохиогч/
Эртээ урьдын цагт Бурхан багш өөрийн шавь болох хүмүүнийг Байгаль эх,Тэнгэр эцэг хоёрт хүүхэд болгон өгч гэнээ.Бурхан багш өөрийн шавь хүмүүндээ амьдралын их хүч,бүтээлч чанар болон усан дээгүүр алхаж чадахын эхлэл буюу баяр баясгалангын эрэл,эрс шийдэмгий эрэлхэг зориг,агаарт хөвөх увидасын үүд болох нигүүлсэнгүй сэтгэл ба хайрын ундарга түүнчлэн хүсэл тэмүүлэл,хүний бодлыг унших боломж олгодгын эхлэлийн үүд мэргэн ухаан ба Бурхан багштайгаа холбогдох оройн дээд гэгээрэлд хүргэх эрдмүүдийн зөвхөн эхлэлийн үүдийг өвлүүлэн өгч гэнээ.
Тэгээд Бурхан багш Тэнгэр эцэг, Байгаль эх хоёртоо уулзан ингэж өгүүлрүүн;
Миний шавь хүмүүнд бол сэтгэл гэж огторгуй буй ажээ,тэр чанараараа Тэнгэр эцэг таныг өвчсөн мэт дуурайжээ.Бас миний шавьд зүрх гэж атга барим газар бий.Атга барим тэр газраас тал тал тийшээ эр зориг,хайрын эх ундарга урсах тул Байгаль эх тантай тэр чанар ижилхэн ажээ.Иймээс миний шавь хүмүүн Тэнгэр эцэг,Байгаль эх хоёрын үр хүүхэд тул хур бороогоор тэтгэж,Байгаль эхийн хайраар халамжлан хайрлаарай!,миний шавь хүмүүний талаас бурханлаг сэтгэлийн эхлэл байгаа тул та хоёрыг халамжлан хайрлах болно гээд...
Бурхан багш өөрийн шавь хүмүүнийг дуудаж ийн өгүүлэв.
Байгаль эх ээж чинь,Тэнгэр эцэг аав чинь тул эцэг эхээ хайраар дутааж үл болно.Амьдралын олон нугачаанд оюун ухаанаа ашиглан боловсруулах нь зөв ч гэлээ сэтгэлээ хөгжүүлэхээ мартаж үл болно.Сэтгэл оюун ухаанаа нэгэн цэгт авч явбал нэгэн цагт чи гэгээрэлд хүрэх хаалганд тулж зогсох болно.Сэтгэлээ эвдэж оюун ухаанаа дээд тавих буюу оюун ухаанаа хоцруулж сэтгэлээ дээд тавибаас хүн гэдэг нэр төдий явах буюу зовлонд унах болно гэдгийг мартаж үл болно.Иймээс захиас болгон хэлсэн Бурхан миний үгийг үл огоороосой гэж дотоод "БИ"-г чамд үлдээж,тэндээс өөрийгөө сонсож сураарай гэж гэнээ.
Ингээд л Бурхан багш дотоод мөн чанараа өөрийн шавь хүмүүнд дотоод "БИ"-гээр төлөөлүүлэн үлдээж гэнэ.Тэнгэр эцэг,Байгаль эх Бурхан багшын шавь хүмүүн гурав үүнээс хойш ертөнцийн эхлэлээс төгсгөл хүртэлх орон зайнд аж төрөн амьдрахаар шийдсэн нь энэ ажээ.
Тэнгэр эцэг хур бороогоор тэтгэж,Байгаль эх үр жимс ан амьтангаар хооллон тэтгэж,хүмүүнийг зовлонд унагахгүйн хүслээр хайрлан халамжлаж байв.Бурханы шавь хүмүүн амьдралын олон олон нугачаанд хоол хүнсээ олж идэхийн тулд сүрэгээрээ амьдарч,хамтын хүч сэтгэл зүрх,оюүн ухаанаа адил хэмжээнд ашиглан олж байлаа.Ингэж амьдарсаар мянга мянган он жилүүдийг ардаа орхисоор өнөөг хүрэхдээ Бурханы шавь хүмүүн их мэдлэг хуримтлуулахын хэрээр сэтгэлээ гээж Бурхан багшын өвлүүлэн үлдээсэн эрдмүүд болох бүтээлч чанар,баяр баясгалангын эрэл,эрэлхэг зориг,нигүүлсэнгүй сэтгэл,хайрын ундарга ,хүсэл тэмүүлэл,мэргэн ухаан,гэгээрэлд хүргэх эрдмүүдээ огоорон үл ойшоохдоо маш өчүүхэн хэмжээнд биелүүлж байлаа.
Энэ бүхэн бол Бурхан багшын хэлсэн захиас үгний хүн төдий явж зовлонд унах шалтгааны үүд нээгдлээ гэсэн утгатай дүйцжээ.Бурханы шавь хүмүүн цаашлаад амьдралын нугачаа даваа болгонд сэтгэлээ эвдэн гээсээр шалиглах,өс хонзон санах,бусдын төлөө шаналахгүй байх буюу хувиа хичээх,yстгаж хэмхлэх хүсэл буюу атаархал жөтөөрхөлд живэх,төөрөгдөх,үл тоомсорлох,бүхэнд сэжиг бүхий хандах,сул дорой болох буюу сэтгэлээр унах,өөртөө итгэлгүй болох ба айдас залгих,идвэхи мэдрэмжгүй буюу аймхай болох,уйтгар гуниг хураах буюу сэтгэлийн хоосролд автах,худал хэлэх буюу долигнуур болох,их зан,ганцаардал,түгшүүрт өртөх болон бие махбодын өвчинд эpт элэгдэх зэрэг зовлонгуудыг авч ирснээр зовохын үүд хаалгыг өөрөө өөртөө нээссэн нь энэ ажээ.
Бурхан багшын шавь хүмүүн Тэнгэр эцэг,Байгаль эх хоёрынхоо өвчиж дуурайсан огторгуй мэт орших язгуур сэтгэл зүрхээ эвдэж гээснээр ийнхүү барагдашгүй их зовлонд унаж гэнэ.Бурханы шавь хүмүүн буруу төлөвшиж буруу замнал хийснээр Байгаль эхээ гомдоож,үл хайрлан хэвлий гэдэс рүү нь хүртэл гараа хийж үзэв.Бурхан багш хүмүүнд аугаа их хүч эрдэм мэдлэгийн ундарга эх үүсвэрийг өвлүүлэвч үл огоорсон шавь ийнхүү үейин үед нүгэл хураасаар ирж гэнэ.
Тэнгэр эцгээ аймаар гомдоож ,оройн дээд тэнгэрийг хүртэл цоолчихсон тул Байгаль эх нарны хэт их туяанд түлэгдэж бүр сүүлдээ эцэг эх нь хүртэл хүмүүний үйлийн лайг эдлэн зовох болов.Хааяа хааяахан Тэнгэр эцэг үрдээ гомдож дуу алдан уйлахдаа үрдээ санамж болгож их усан үерийг буулгана.Мөн Байгаль эх үрийнхээ карма буюу үйлийн үрд нуруу нь чилэн ядрахдаа хааяахан бас хөврөөхдөө санамж ухааралуудыг өгдөг болсоор удаж гэнэ.
Гэвч язгуур сэтгэл нь хоосорсон тyл Бурханы шавь хүмүүний үйлдэл болгон буруу болно.Сэтгэлгүй үйлс,үйлс биш ажээ.Бурханы шавийн сэтгэлгүй үйлсийн үйлийн үрийг Тэнгэр эцэг,Байгаль эх хоёр л үүрнэ.Засрашгүй болсон Бурханы шавь хүмүүн том толгойтой дүүрэн мэдлэгтэй болсон хэдийч хөндий цээжиндээ хоосон сэтгэлтэй нэгэн болон хувирсанд Тэнгэр эцэг,Байгаль эх харамсаад ч барахгүй явдал болж гэнээ.Ингээд нэгэн өдөр Тэнгэр эцэг,Байгаль эх хоёр ийн ярилцаж гэнэ.
Тэнгэр эцэг Байгаль эхэд Бурханы шавь энэ хүү мянга мянган он жилүүдийг өнгөрөөвч сэтгэл зүрхээ он жилүүдийн нугачаанд бүрмөсөн гээснээр ямарч сэтгэлгүй өлсгөлөн нэгэн болсноор Мангас мэт бид хоёрт аашлах болсоор удлаа.Зөвхөн оюун ухаанаа хэт хөгжүүлсээр сэтгэл зүрхээ мартсан байна.Иймээс Байгаль эх таныг тэнхлэгээр тань эргүүлж галав юүлэн Бурханы шавийн энэ мянга түмэн барагдашгүй үйлийн үрийн лай ланчигуудаас өөрсдийгөө болон Бурхан багшын шавь хүмүүний зовлонг нимгэлсүгэй! хэмээн ярилцаж гэнэ.
Ийн ярилцсан яриаг Тэнгэр эцэг Байгаль эх хоёрынхоо удаа дараагын санамж ухааралуудаас ойлгон мэдэж авсан Бурханы шавь хүмүүн сүүлд нь мэдсэнч нэгэнт өөрийнхөө дотоод бурханлаг "БИ"-г хэт их үл тоомсорлосон болохоор хоосорсон сэтгэлээ дулаацуулах хайр,нигүүлсэнгүй сэтгэл оргүй болсон байжээ. Тэнгэр эцэг,Байгаль эх хоёрын сүүлчийн буюу дараагын бүх амьдралын эхлэл чухам хэзээ гэдгийг мэдэхгүй Бурхан багшын шавь сохроор амьдарсаар үлдэж гэнэ.Энэ бүхэн дараагын цоо шинэ амь амьдралын эхлэл гэдгийг гагцхүү энэ үнэнг л хүн мэдэж үлдэнэ,гэхдээ хэзээг мэдэхгүй.Ингээд Бурханы шавь хүмүүн Бурхан багшын сургаалийг огоорон сэтгэлээ орхигдуулсан тул түмэн зовлонгын үүдийг нээсэн гэнээ.Сэтгэл зүрхээ огоорохуй амьдрал үхмэл болон оршдгын нууц энэ ажээ.
Хөх~Эгшин бүлгэм
2008-02-03
төрөл
эсээ
2008-01-18
Эх оронд минь!
Эх оронд минь!яг одоо
Зам дээр ургасан цэцэг шиг
Нөмөр нөөлөггүй
Ганцаардал үүрлэсэн байна
Эх оронд минь!
Улаан нүдлэсэн харийн ангуучдаас
Ухуулж онгичуулсан
Байгаль эхийн хэвлий үлдэж байна
Эх оронд минь!
Бууны хараанд онилогдсон ан шиг
Аврал энэрэлгүй
Аюул нүүрлэсэн байна
Эх оронд минь!
Ногоон цаасаар инээсэн харь хүний инээд
Эрээ цээргүй
Эх соёл,үндэс язгуурыг цавтуулж байна
Эх оронд минь!
Гал шиг дүрэлзэж чаддаг ард түмэнг минь
Басамжлал дээрэнгүйгээр
Гэр дотор нь доромжлож байна
Эх оронд минь!
Эцэгийн минь өвлөн үлдээсэн
Элэнц хуланцын минь газар шороог
Эрлэгийн нүдээрээ бузарлаж байна
Эх оронд минь!
Тиймээс
Эх оронд минь яг одоо
Эрэлхэг хөвгүүдийн минь
Ирлэгдсэн зүрх зориг хэрэгтэй!
Эх оронд минь яг одоо
Хөх үжин бүсгүйчүүдийн минь
Үнэнч зүрх сэтгэл хэрэгтэй!
2008-01-18
Зам дээр ургасан цэцэг шиг
Нөмөр нөөлөггүй
Ганцаардал үүрлэсэн байна
Эх оронд минь!
Улаан нүдлэсэн харийн ангуучдаас
Ухуулж онгичуулсан
Байгаль эхийн хэвлий үлдэж байна
Эх оронд минь!
Бууны хараанд онилогдсон ан шиг
Аврал энэрэлгүй
Аюул нүүрлэсэн байна
Эх оронд минь!
Ногоон цаасаар инээсэн харь хүний инээд
Эрээ цээргүй
Эх соёл,үндэс язгуурыг цавтуулж байна
Эх оронд минь!
Гал шиг дүрэлзэж чаддаг ард түмэнг минь
Басамжлал дээрэнгүйгээр
Гэр дотор нь доромжлож байна
Эх оронд минь!
Эцэгийн минь өвлөн үлдээсэн
Элэнц хуланцын минь газар шороог
Эрлэгийн нүдээрээ бузарлаж байна
Эх оронд минь!
Тиймээс
Эх оронд минь яг одоо
Эрэлхэг хөвгүүдийн минь
Ирлэгдсэн зүрх зориг хэрэгтэй!
Эх оронд минь яг одоо
Хөх үжин бүсгүйчүүдийн минь
Үнэнч зүрх сэтгэл хэрэгтэй!
2008-01-18
төрөл
бусад
2008-01-09
***
Урт хар үсээ эгэмээ дагуулан урсгаад
Учирч явсан үеэ санаг гэж бодоо юу?
Буйдхан хорвоогын өртөөнд нэгэн домог болж
Бидэн хоёул учирч сэтгэлээ хоршуулж явлуу?
Гил хар нүдээрээ өөдөөс харан инээмсэглээд
Гуниг хургаагүй сэтгэлээ нисэг гэж бодоо юу?
Үе үехэн санаа алдмаар сэтгэл минь хөнгөрч
Намс намс хийгээд цус минь алгуур урсах нь
Бүсгүй чамайг урьд өмнө хайрлаж явсан юм болов уу?
Бүдэгэрч баларсан домог цагаа олон амилж
Урьдах заяандаа чамайг хайрлаж явсан юм бол
Би гэдэг хүн чинь хэнбyгай байсан юм болоо.
2008-01-09
Учирч явсан үеэ санаг гэж бодоо юу?
Буйдхан хорвоогын өртөөнд нэгэн домог болж
Бидэн хоёул учирч сэтгэлээ хоршуулж явлуу?
Гил хар нүдээрээ өөдөөс харан инээмсэглээд
Гуниг хургаагүй сэтгэлээ нисэг гэж бодоо юу?
Үе үехэн санаа алдмаар сэтгэл минь хөнгөрч
Намс намс хийгээд цус минь алгуур урсах нь
Бүсгүй чамайг урьд өмнө хайрлаж явсан юм болов уу?
Бүдэгэрч баларсан домог цагаа олон амилж
Урьдах заяандаа чамайг хайрлаж явсан юм бол
Би гэдэг хүн чинь хэнбyгай байсан юм болоо.
2008-01-09
төрөл
яруу найраг
2008-01-04
***

***
Чиний уруул
Намрын навч шиг
Яасан их гундаа вэ?
***
Сайхан бүсгүйн царайнд
Харц минь гулгахад
Нүцгэрэх ажээ.
***
Урд минь жим байлаа
Хөлийн мөргүй
Цас дарсан жим байлаа.
***
Харанхуйд нэгэн оч гялалзахад
Гэрэл гэгээ цацарлаа
Тэнд миний сэтгэл байлаа.
***
Энэ салхи юу эрнэ вэ?
Хаа нэг газpaac
Намайг үгүйлсэн юм болов уу?
***
Амрагаа хүлээсэн бүсгүйн
Зүрхний лугшилт
Цагны зүүний хэмнэлээр цохилно.
***
Ганцаардлын шарх амссан
Бүсгүйн сэтгэлд
Эзэнгүй нуур мэлмэрэх ажээ.
***
Зүүдэн шөнөөр гунигласан
Бүсгүйн харцан дээр
Сар гулгаж хононо.
***
2008-1
төрөл
яруу найраг
2007-12-24
***
Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд
Алсыг зорихдоо жижигхэн завь хөлөглөн
Залуур нь болж явахад
Урам хайрласан хүчээр cэлүүр нь болж явсан
Чиний итгэл бидний итгэл байсан
Алдаж онох хорвоогийн гүн далайн ёроол руу
Аз жаргалыг хайн шумбан ороход
Сувдаан бусдаас харамласан хясаа мэт
Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
2007-12
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд
Алсыг зорихдоо жижигхэн завь хөлөглөн
Залуур нь болж явахад
Урам хайрласан хүчээр cэлүүр нь болж явсан
Чиний итгэл бидний итгэл байсан
Алдаж онох хорвоогийн гүн далайн ёроол руу
Аз жаргалыг хайн шумбан ороход
Сувдаан бусдаас харамласан хясаа мэт
Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
2007-12
төрөл
яруу найраг
2007-12-20
***

Дасаж ойртож болохгүй
Дэндүү хол орших хайранд
Сэтгэл минь даашинз мэт дэрвэxүй
Хязгаар үгүй зайнд oрших
Харц гялалзуулах одонд
Сэтгэл минь мэлc мэлc нaмилзaнa.
2007-12
төрөл
яруу найраг
ХҮСЭХҮЙН УЧИГААР~/бясалгал/
Огторгуйд од мичид хязгааргүй,тoo тоомшгүй оршдогын адил хүмүүний ЯЗГУУР СЭТГЭЛ-ээс үндэслэн гарах сэтгэлийн үрүүд тус бүрдээ цаашлан олон салбарлан ургах учир бас чиг саглагар мод мэт ажээ.
Хүмүүний тэмүүлэн амьдрах үйлээс хүсэл мөрөөдөл буй болдог ажаамуу.Хүсэл мөрөөдөл гэдгийг огторгуйд дүүлэн нисэх тэнгэрийн шувуу гэж нэрлэмээрээ.
Тэнгэрийн тэр шувуу хаа хүртэл нисэж,хаана буух,хэр их урт зам туулж,хэр их ядрах зэрэг үйлээс үүдэж хүмүүний хүсэл зорилгын их багыг илэрхийлж болмуй.Хүмүүний дотоод мөн чанарын утга нь ЯЗГУУР СЭТГЭЛ тул түүнийг зөв ухаанаар услан тэтгэж байвал хожимоо нас бие гүйцсэн саглагар мод болон ургаж тэнгэрлиг илчлэгийг өөртөө шингээх учир аливаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд амар болох буй за.
Хүслийн одыг сэтгэлдээн тээгээд
Хайрт чамайгаа орхиод явсан
Аз жаргалыг эрэн бадарчлаад
Алаг үрээ үнсээд явсан
Тэр өдөр бороотой байсан
Тэнгэр хүртэл уйлж байсан
Амталж үзээгүй жаргалыг
Алган дээрээ бөмбөрүүлнэ гээд
Хайрлаж байсан цэцэгээ
Харамлахын диваажинд цэнгүүлнэ гээд
Харь нутгын чулууг бараадсан
Тэр өдөр хэцүү байсан
Газар хүртэл хатуу байсан
Гэхдээ...
Он цаг биднийг орхиод л
Оломгүй амьдралд живүүлээгүй ээ
Эрээд олох жаргалаа
Эрмэлзэх хүслээсээ шүүрдэнэ.
Тэгэхэд...
Тэр өдөр халуун байх...
Тэнгэр хүртэл цэлмэг байх...
Тэр өдөр дотно байх...
Газар хүртэл зөөлөн байх...
Хүмүүний үйлдэж буй бүх үйлс ,үйл хөдөлгөөн нь хүсэл байдаг болохоор амьдрах гэдэг энэ үйл үгний мөн чанарт хүсэл мөрөөдөл оршдог ажаамуу.Хүрэх газар хол ойроос шалтгаалж хүсэл мөрөөдлийн тэмцэл өрнөхүйд хүмүүний зовохуй өдөөгдмүй.
Үнэ төлбөргүй зүйл хүмүүний орчлонд үгүй учираас зовсны дараа жаргал айсуй нь жам ажээ.
Өлсдөггүй сэтгэл гэж байдаггүй
Сэтгэлгүй өлсгөлөн гэж байдаг
Зовлонгүй жаргал гэж байдаггүй
Жаргалгүй зовлон гэж байдаг.
Хүмүүний орчлонд хүмүүний сэтгэл зовж,жаргахын мөн чанар хүсэл мөрөөдлөөсөө шалтгаалмуй.ЯЗГУУР СЭТГЭЛ өөрөө галтай гэгээлэг байваас аливаа хүсэл мөрөөдлөөс өдөөгдөн гарах зовохуйг зүдрэхийн хэмжээнд тавьж чадах болно.Ингэж чадваас зовох хүртэл сайхан амьдралын нэгэн утга нь болж чадахаас гадна өөрийн ертөнц дэхь уран зурганд чинь холигдсон нэгэн өнгийг бүрэлдүүлэх болно гэдэгт итгээрэй!
2007-07-12
Хүмүүний тэмүүлэн амьдрах үйлээс хүсэл мөрөөдөл буй болдог ажаамуу.Хүсэл мөрөөдөл гэдгийг огторгуйд дүүлэн нисэх тэнгэрийн шувуу гэж нэрлэмээрээ.
Тэнгэрийн тэр шувуу хаа хүртэл нисэж,хаана буух,хэр их урт зам туулж,хэр их ядрах зэрэг үйлээс үүдэж хүмүүний хүсэл зорилгын их багыг илэрхийлж болмуй.Хүмүүний дотоод мөн чанарын утга нь ЯЗГУУР СЭТГЭЛ тул түүнийг зөв ухаанаар услан тэтгэж байвал хожимоо нас бие гүйцсэн саглагар мод болон ургаж тэнгэрлиг илчлэгийг өөртөө шингээх учир аливаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд амар болох буй за.
Хүслийн одыг сэтгэлдээн тээгээд
Хайрт чамайгаа орхиод явсан
Аз жаргалыг эрэн бадарчлаад
Алаг үрээ үнсээд явсан
Тэр өдөр бороотой байсан
Тэнгэр хүртэл уйлж байсан
Амталж үзээгүй жаргалыг
Алган дээрээ бөмбөрүүлнэ гээд
Хайрлаж байсан цэцэгээ
Харамлахын диваажинд цэнгүүлнэ гээд
Харь нутгын чулууг бараадсан
Тэр өдөр хэцүү байсан
Газар хүртэл хатуу байсан
Гэхдээ...
Он цаг биднийг орхиод л
Оломгүй амьдралд живүүлээгүй ээ
Эрээд олох жаргалаа
Эрмэлзэх хүслээсээ шүүрдэнэ.
Тэгэхэд...
Тэр өдөр халуун байх...
Тэнгэр хүртэл цэлмэг байх...
Тэр өдөр дотно байх...
Газар хүртэл зөөлөн байх...
Хүмүүний үйлдэж буй бүх үйлс ,үйл хөдөлгөөн нь хүсэл байдаг болохоор амьдрах гэдэг энэ үйл үгний мөн чанарт хүсэл мөрөөдөл оршдог ажаамуу.Хүрэх газар хол ойроос шалтгаалж хүсэл мөрөөдлийн тэмцэл өрнөхүйд хүмүүний зовохуй өдөөгдмүй.
Үнэ төлбөргүй зүйл хүмүүний орчлонд үгүй учираас зовсны дараа жаргал айсуй нь жам ажээ.
Өлсдөггүй сэтгэл гэж байдаггүй
Сэтгэлгүй өлсгөлөн гэж байдаг
Зовлонгүй жаргал гэж байдаггүй
Жаргалгүй зовлон гэж байдаг.
Хүмүүний орчлонд хүмүүний сэтгэл зовж,жаргахын мөн чанар хүсэл мөрөөдлөөсөө шалтгаалмуй.ЯЗГУУР СЭТГЭЛ өөрөө галтай гэгээлэг байваас аливаа хүсэл мөрөөдлөөс өдөөгдөн гарах зовохуйг зүдрэхийн хэмжээнд тавьж чадах болно.Ингэж чадваас зовох хүртэл сайхан амьдралын нэгэн утга нь болж чадахаас гадна өөрийн ертөнц дэхь уран зурганд чинь холигдсон нэгэн өнгийг бүрэлдүүлэх болно гэдэгт итгээрэй!
2007-07-12
төрөл
эсээ
***
Сайхан амьдралын минь гэгээтэй өдрүүдийг санагалзуулж
Салхивчаар орох нарны илчлэг намайг дулаацуулахуйд
Сүү үнэртүүлсээр хүү минь мөлхсөөр угтан ирэх нь
Сэргээх илч агуулсан дулаахан санахуйяа.
Балчирхан зөн совингоороо чихэртэй аав ирэхийг мэдэрч
Багтаж ядсан хөөрлөөрөө сүүн сэтгэлээ баясгахуйд
Бараан амьдралын зурааснаас гэгээтэй гэр лүүгээ яарах нь
Бахдах агаар оршсон хайрлан санахуйяа.
2007-03-16
Салхивчаар орох нарны илчлэг намайг дулаацуулахуйд
Сүү үнэртүүлсээр хүү минь мөлхсөөр угтан ирэх нь
Сэргээх илч агуулсан дулаахан санахуйяа.
Балчирхан зөн совингоороо чихэртэй аав ирэхийг мэдэрч
Багтаж ядсан хөөрлөөрөө сүүн сэтгэлээ баясгахуйд
Бараан амьдралын зурааснаас гэгээтэй гэр лүүгээ яарах нь
Бахдах агаар оршсон хайрлан санахуйяа.
2007-03-16
төрөл
яруу найраг
2007-12-13
Эцэс төгсгөлгүй...
Эцэс төгсгөлгүй эхлэл дунд би амьдарч байнам.
Эхлүүлсэн үйлс бүxэн маань өглөө болгон шинээрээ
Төгсгөл үгүй үйлс гэж байдаг бол миний амьдрал тэрээ.
Зогсошгүй цаг хугацаан дотор би амьдарч байнам
Хөхөөтэй цагны зүү цаг болгонд донгодох нь шинээрээ
Xopoм ч зогсохгүй цаг хугацаа бол миний амьдралaa...
2007-12
Эхлүүлсэн үйлс бүxэн маань өглөө болгон шинээрээ
Төгсгөл үгүй үйлс гэж байдаг бол миний амьдрал тэрээ.
Зогсошгүй цаг хугацаан дотор би амьдарч байнам
Хөхөөтэй цагны зүү цаг болгонд донгодох нь шинээрээ
Xopoм ч зогсохгүй цаг хугацаа бол миний амьдралaa...
2007-12
төрөл
яруу найраг
2007-12-09
Чам шиг...

Шувуудаа үгүйлэх нуурын мандал толиодож
Ширтэн үгүйлэх харцыг нулимсаар минь цийлэгнүүлдэг
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Өр зүрхэнд минь наран хиртэхэд
Өдрийн уртад инээмсэглэлээрээ нар болдог
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Дуу болгоны дахилтанд түрлэг болдог шиг
Дэнхэл донхол аялахад урам минь болдог
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Хаврын улирал намраар улиран солигдовч
Хуучин шүлэг шиг шинээрээ л байдаг
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Сар наран ээлжлэн эргэлдэвч
Зуун жилийг нэг л өдөр шиг элээх
Чам шиг сэтгэл надад байна.
2007-12
төрөл
яруу найраг
Цас минь будар~

Өглөө сэрээд цонхоор харлаа
Өнгө шаргалтсан газрыг цас даржээ
Хуучирч байсан гунигийг минь
Хөвөн цагаахан цас шинэ өдрөөр сольжээ
Хүмүүсийн холихдог засмал замыг
Хөлийн мөргүй цас ариуханаар даржээ
Цонхны цаанаас гудамжыг тольдоход
Цэлгэр өдрүүд өмнө минь ирсэн юм шиг
Цэлийлээ сэтгэл минь...
Хуучин бүхнийг арилгах гэж орсон цас
Худал бүхнийг ариутгах гэж ирсэн юм шиг
Нэвсийлээ цас...цэлийлээ сэтгэл минь...
Цас минь будар,сэтгэл минь тэний.
2007-12
төрөл
яруу найраг
2007-12-05
ГУНИГ ОРШИХУЙ /бясалгал/
Улиран одох цаг хугацаа намрын шувууд шиг зэллэн нисэн холдож,гагцхүү сэтгэлд минь хөнгөн гуниг сэвэлзүүлсээр сөдөө орхин одмуй.Аливаа зүйлс болон үйл хөдөлгөөнд янагшин дасахын үр хөврөлөөс гуниг үүсдэг нь энэ ажээ.
Сэтгэл,ой тойнд минь эргэн дурсагдах он жилүүд болон цаг хугацаан доторхи үйлүүд зэрэглээтэн алслан холдох эгшинд гунигыг минь сэдэрээхүйд орчлон хорвоо гунигтайяа.
Сэр сэрхийх салхинд далайн давалгаа сэрүүцэж
Сэтгэлийн мухард гуниг сэм сэмхэн ойчино.
Сэрүүцэж ханасан давалгаа эргээн давж баясахуйд
Сэтгэлийн мухараас гуниг үе үехэн сэдэрнэ.
Энэ хорвоогын бүх зүйлс,үйл хөдлөл болон тэр ч байтугай ертөнц огторгуй бүгд л гунигтай оршиж хүмүүний сэтгэлд янагшин үлдэж,сэтгэлээс үүдэх хөдлөлүүд болох гутрах,зовох,жаргах,гуних....бүр амгаланг мэдрүүлмүй.
Өнгө өнгийн холил болсон энэ хорвоо ертөнцөд хүн гээч нь хүсэж ирсэн үү?хүргэгдэж ирсэн юм уу?...ингээд л бодохоор нээг их гүнзгий санаа алдмаараа,гунил урсаж амьдрал үргэжилмүй.
Сэтгэлийн орон зай хязгааргүй огторгуй мэт ажээ.Хорвоо ертөнц дэхь бүх юмс,үйл хөдлөл болон түүний үр хөврөл бүгдээрээ цаанаа л гуниг агуулан оршсоор...Ертөнцийн бүхэл юмсын эхлэл буюу төгсгөл гунигтайяа.Би мөнх бус,мөнхийн юм гэж үгүй учираас цаг болж үйл ирвээс аливаа юмс хувиран өөрчлөгдмүй.Хүмүүний амьдралыг гуниггүйгээр төсөөлөх хэцүү,хoрoo ертөнцийн бүх юмс гунилаар урсана.Зөөлөн шиврэн шиврэх бороон дусалууд уйдааг минь нимгэлэхгүй ,харин гунигыг сэдрээдэг.
Жаргалтай сайхан байсан өдрүүд,мөч бүхнээ одоо эргэн санахуйд нээг их гуниг төрдөг ажээ.
Шиврэн орох бороотой миний сэтгэл шиврээд
Шимэн уух дарсаа барин суун гуниглахуйяа
Жаахан багын шохоорхол нүдний өмнөө зурагдаж
Жаргалтай гэнэн дурсамжууд бороотой адил шивэрнэм.
Цагын зүүний урсгал сэтгэл өвтгөмөөр хурдалж
Цагаан царайнаас илүү бүдэг инээмсэглэл чинь торохуйяа
Цайран алслах дурсамжууд чинагш үргэлжлэхгүй тасархад
Цонх угаах бороотой миний сэтгэл гунигланам.
Хорвоогын өнгө өнгийн холилоос гоо сайхныг ялган харж,тамшаалж хүртэх хичнээн сайхныг үгийн урлагаар илэрхийлэхэд бэрх ажгуу.
Гуниг бол нартай бороо орсны дараахи солонгын нэг өнгө мэтээ.ЯЗГУУР СЭТГЭЛ/өмнөх/-ээс үүдсэн хөдлөлүүд үйлийнхээ үрээр ирэх цаг хугацаа нь өөр өөр үед боловч гунигыг төрүүлдэг.
Хүмүүний оршихуйн мөн чанар болон ертөнцийн мөн чанар хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ бүхнийг таньсны эцэст гуниг төрөх нь зайлшгүй учир амьдрал хүртэл гунигтай.Тийм ээ амьдрал гунигтай,бас хорвоо ертөнц гунигтайяа.
Сэтгэл өөрөө тэнгэрлиг хүчин тул аливаа зүйлсд янагшин дасдаг ажээ.Янагшин дасахын үрээр мэдрэмжээрээ сэтгэл гунилыг урсгадаг.Үзэл бодол,санаа сэтгэл буруу байваас орчлон дахь гоо сайхныг олж харахгүй нь ойлгомжтой.Гуниг бол өөрөө гоо сайханлаг мөн чанарыг агуулж байдаг бөгөөд ертөнцийг гуниггүйгээр төсөөлөхийн аргагүй ажээ.
Хүмүүний төрөх,хүсэл зорилгооосоо болж зовох,оршин байхын тулд хувиран өөрчлөгдөж байдаг үзэгдэл нь сайхан боловч гунигтайяа.
Хөх-Эгшин бүлгэм
2007-6
Сэтгэл,ой тойнд минь эргэн дурсагдах он жилүүд болон цаг хугацаан доторхи үйлүүд зэрэглээтэн алслан холдох эгшинд гунигыг минь сэдэрээхүйд орчлон хорвоо гунигтайяа.
Сэр сэрхийх салхинд далайн давалгаа сэрүүцэж
Сэтгэлийн мухард гуниг сэм сэмхэн ойчино.
Сэрүүцэж ханасан давалгаа эргээн давж баясахуйд
Сэтгэлийн мухараас гуниг үе үехэн сэдэрнэ.
Энэ хорвоогын бүх зүйлс,үйл хөдлөл болон тэр ч байтугай ертөнц огторгуй бүгд л гунигтай оршиж хүмүүний сэтгэлд янагшин үлдэж,сэтгэлээс үүдэх хөдлөлүүд болох гутрах,зовох,жаргах,гуних....бүр амгаланг мэдрүүлмүй.
Өнгө өнгийн холил болсон энэ хорвоо ертөнцөд хүн гээч нь хүсэж ирсэн үү?хүргэгдэж ирсэн юм уу?...ингээд л бодохоор нээг их гүнзгий санаа алдмаараа,гунил урсаж амьдрал үргэжилмүй.
Сэтгэлийн орон зай хязгааргүй огторгуй мэт ажээ.Хорвоо ертөнц дэхь бүх юмс,үйл хөдлөл болон түүний үр хөврөл бүгдээрээ цаанаа л гуниг агуулан оршсоор...Ертөнцийн бүхэл юмсын эхлэл буюу төгсгөл гунигтайяа.Би мөнх бус,мөнхийн юм гэж үгүй учираас цаг болж үйл ирвээс аливаа юмс хувиран өөрчлөгдмүй.Хүмүүний амьдралыг гуниггүйгээр төсөөлөх хэцүү,хoрoo ертөнцийн бүх юмс гунилаар урсана.Зөөлөн шиврэн шиврэх бороон дусалууд уйдааг минь нимгэлэхгүй ,харин гунигыг сэдрээдэг.
Жаргалтай сайхан байсан өдрүүд,мөч бүхнээ одоо эргэн санахуйд нээг их гуниг төрдөг ажээ.
Шиврэн орох бороотой миний сэтгэл шиврээд
Шимэн уух дарсаа барин суун гуниглахуйяа
Жаахан багын шохоорхол нүдний өмнөө зурагдаж
Жаргалтай гэнэн дурсамжууд бороотой адил шивэрнэм.
Цагын зүүний урсгал сэтгэл өвтгөмөөр хурдалж
Цагаан царайнаас илүү бүдэг инээмсэглэл чинь торохуйяа
Цайран алслах дурсамжууд чинагш үргэлжлэхгүй тасархад
Цонх угаах бороотой миний сэтгэл гунигланам.
Хорвоогын өнгө өнгийн холилоос гоо сайхныг ялган харж,тамшаалж хүртэх хичнээн сайхныг үгийн урлагаар илэрхийлэхэд бэрх ажгуу.
Гуниг бол нартай бороо орсны дараахи солонгын нэг өнгө мэтээ.ЯЗГУУР СЭТГЭЛ/өмнөх/-ээс үүдсэн хөдлөлүүд үйлийнхээ үрээр ирэх цаг хугацаа нь өөр өөр үед боловч гунигыг төрүүлдэг.
Хүмүүний оршихуйн мөн чанар болон ертөнцийн мөн чанар хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ бүхнийг таньсны эцэст гуниг төрөх нь зайлшгүй учир амьдрал хүртэл гунигтай.Тийм ээ амьдрал гунигтай,бас хорвоо ертөнц гунигтайяа.
Сэтгэл өөрөө тэнгэрлиг хүчин тул аливаа зүйлсд янагшин дасдаг ажээ.Янагшин дасахын үрээр мэдрэмжээрээ сэтгэл гунилыг урсгадаг.Үзэл бодол,санаа сэтгэл буруу байваас орчлон дахь гоо сайхныг олж харахгүй нь ойлгомжтой.Гуниг бол өөрөө гоо сайханлаг мөн чанарыг агуулж байдаг бөгөөд ертөнцийг гуниггүйгээр төсөөлөхийн аргагүй ажээ.
Хүмүүний төрөх,хүсэл зорилгооосоо болж зовох,оршин байхын тулд хувиран өөрчлөгдөж байдаг үзэгдэл нь сайхан боловч гунигтайяа.
Хөх-Эгшин бүлгэм
2007-6
төрөл
эсээ
2007-12-04
Би...нулимс чинь болон дуслая!

Бараан үүлс хурж
Бүжин зүрх чинь хярcaн
Бүрзгэр өдрүүд ирэxэд
Айдаc xypгacaн цээжинд чинь
Би...зүрх чинь болон цохилъё!
Сэтгэл чинь туйлдаж
Сэмхэн унах навч мэт
Сэмэрч байхад чинь
Бүүдгэр зовлонг хугаслаж
Би...нулимс чинь болон дуслая!
2007-12
төрөл
яруу найраг
2007-12-03
САРНЫ ШҮЛЭГ~

Бүүдгэр шөнө....
Урсаж дуусах дөхсөн
Лааны гэрэл
Өрөөг чадан ядан гэгээ татуулахуй...
Модон ширээ...
Монютерийн өмнө яруу найрагч
Үнэн худал,харанхуй гэгээг
Бүүдгэр шөнөтэй ярилцаж
Ертөнцийг ухан ухааран ухаарахуй...
Миний төсөөлөлд ийм нэгэн төрөгдөл шүлэг буунам.Хар худал,хар харанхуйг үнэнгээр ирлэж гэрэл цацарсан шүлэгээ тэрлэхдээ дээрхи мөрүүд шиг яг л бүүдгэр шөнөөр лааны бүдэгхээн гэрэлд сууж,магадгүй энэ бүхэнд нь саран авхай тусалдаг ч байж мэдэх,тэгээд ч өөрийн бодож бясалган байж тэрлэсэн шүлгүүдээ САРНЫ ШҮЛГҮҮД хэмээн нэрийдсэн өөртөө дэндүү ахадсан гэмээр хүсэл тэмүүлэлтэй яруу найрагч Ц.Бямбажаргалийн тэрлэсэн шүлгүүдийн тухай өөрийн төсөөлөлөө буулгая.
....Өнгө алаг хорвоогийн хөрсөнд өөрийн мөрөө таталсан
Өнгөрсөн үлдсэн мөрөн дээр минь өнгө өнгийн цэцэг
алагласан
Өчигдөр үлдээсэн мөртэйгээ өнжөөд уулзах тавилантай
Би үйлэндээ дарлагдсан, би нүүдэлээ
Зурагдсан тавилангаа хөглөж
Зүрхэн шаргал навчсын талд хаваржиж
Зөөлөн салхинд бөхийх нялх цэцэгсийн аглагт намаржиж
Зөн минь амилах гэгээн зүг рүү
Зүрхний хэмнээгээр нүүж яваа ,би нүүдэлээ
Тийм ээ тэр өөрийнхөө НҮҮДЭЛ хэмээх шүлэг шигээ нүүж яваа.Аливаа зүйлс бүгд л өөрчлөгддөг хорвоогын жам.Чулуу хүртэл байсан хэмжээнээсээ хорогдож,гөлийж мөлчийдэг шиг хүн бас хэмжээнээсээ намсаж үрчийж хорчийдог болохоор шүлэг шигээ үйлэндээ дарлагдаж,тавилангаа хөглөж,зүрхэн талд хаваржиж,цэцэгэн дунд намаржиж гэгээ татсан зүг рүү нүүж яваа найрагчаа.Бардам өнгө аястай шүлгэн дотор нь өөрийн үйлдэх үйлэндээ эзэн байгаад зогсохгүй тавилангаа хөглөж гэгээн зүг рүү нүүхдээ зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нүүж яваа харагдана.
...Алдаа хийгээд зовлонгын үзүүрт гэгээ сүүмэлзэвч
хорвоо чимээгүй оршино
Амгалан маргаашийн замыг бурхан мянгантаа сургавч
хорвоо чимээгүй оршино
Нарны доор ижийн сэтгэл ижилгүй ундравч
хорвоо чимээгүй оршино
Нүгэлийн жавраас буяны гэгээ рүү нүүдэллэх жим үе үе балравч
хорвоо чимээгүй оршино
Харин би ...Тавиланд минь юүлэгдсэн насаа чимээ болгон хөгжимдсөөр төгсөнө.
Хуурмаг бүхэн үнэнтэй арсалдаж,харанхуй гэгээтэй өрсөлдөвч эцэст нь хоосон ажээ.
Хар өнгөн дээр цагаан өнгө холиход уусаад алга болдог ч харанхуйд гал зурахад гэгээ татдаг билээ.Иймээс хорвоо чимээгүй оршино.Бас л САРНЫ ШҮЛЭГ...шиг өндөрөөс тэрлэжээ,энэ ХОРВОО ЧИМЭЭГҮЙ ОРШИНО...
Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо...
САРНЫ ШҮЛЭГ-ийг нь уншаад доорхи хоёр мөрт төрлөө.
Уянгалаг яруухан шүлэг саранд би уншиж өглөө
Ухаан бодол минь утаа мэт хөвөрсөөр сар луу ууслаа.
Сарны шүлэгтэй яруу найрагч яруухан сартай хонохлоор хорвоогын харанхуй гэрэлтэж,өөрөө ертөнцийн тайлал болдог нууц нь юунд оршном бэ?
2007-12
төрөл
миний төсөөлөл
***
Гол мөрөн тэнгисийг далай болгох гэж урсдаг юм
Гэтлэх зовлон хүслийг суварга босгох гэж хясдаг юм
Уул толгод алсыг овоондоо багтаах гэж оршдог юм
Учирах зовлон хүмүүнийг хүн болгох гэж зүдэрдэг юм.
2007-12
Гэтлэх зовлон хүслийг суварга босгох гэж хясдаг юм
Уул толгод алсыг овоондоо багтаах гэж оршдог юм
Учирах зовлон хүмүүнийг хүн болгох гэж зүдэрдэг юм.
2007-12
төрөл
дөрвөн мөртүүд
2007-12-01
***

Шаргал навчисаараа сэтгэлд минь хөглөрсөн намар
Шижирлэг гунигийг зүрхэн толионд зурчихаад
Ширхэг ширхэгээр нэвсийн унах цаснаар
Шинэхэн дурсамжаар гунигийг минь бүдгэрүүлэх хэрэг юун.
2007-11
төрөл
дөрвөн мөртүүд
2007-11-29
ЦЭЦЭГ~~

/Ханьдаа зориулав/
Зүрхэндээ би цэцэг тарьсан
Зүйрлэж өгүүлэхийн аргагүй
Зүлэг зулан ургуулж
Заяагаа гоёх цэцэг тарьсан
Харанхуйгаас холхон гэгээ бараадуулж
Хүйтэнээс зайтай халуухан зүрхэндээ
Хайрын усаар усалж
Хувь тавилангаа гоёх цэцэг тарьсан
Хар үгэнд амархан гоморхдог
Хатуу үйлэнд өнгө нь гандаггүй
Бие сэтгэлийг минь үүрд гоёх
Байгалаас заяасан эгэл цэцэг тарьсан.
2007-11
төрөл
яруу найраг
Амьдрана гэдэг...
Эрч хүчээрээ амьдралаа тордох нь өөртөө өгөх шагнал юм./хүүдээ зориулав/
Амьдрал гэдэг уртхан
Алхамын зайтай богинохон
Аавын гэрт байхдаа
Агаар цэвэр тунгалаг
Амин зүрх сэтгэл
Амгалан тайван аниргүй...
Аавын дайтай болоход
Амьдралын харгуйгаар бадарчилна
Алинаар нь явахаа мэдэхгүй
Зөрөг жимүүд зөндөө.
Заяа ядрах үеүүдэд
Зовлон чамтай нөхөрлөнө
Зүүдэлтэй тэнгэрийн дор
Амьдрана гэдэг...уртаа
Алхамын зайнд байдаг
Амьдрал гэж бас буй
Анивчихын төдийд өнгөрчихдөг
Аз жаргал гэж бас буй
Заяа түших үеүүдэд
Жаргал чамайг ивээнэ
Зүүдэлгүй тэнгэрийн дор
Амьдрана гэдэг...богинохон.
2006-10
Амьдрал гэдэг уртхан
Алхамын зайтай богинохон
Аавын гэрт байхдаа
Агаар цэвэр тунгалаг
Амин зүрх сэтгэл
Амгалан тайван аниргүй...
Аавын дайтай болоход
Амьдралын харгуйгаар бадарчилна
Алинаар нь явахаа мэдэхгүй
Зөрөг жимүүд зөндөө.
Заяа ядрах үеүүдэд
Зовлон чамтай нөхөрлөнө
Зүүдэлтэй тэнгэрийн дор
Амьдрана гэдэг...уртаа
Алхамын зайнд байдаг
Амьдрал гэж бас буй
Анивчихын төдийд өнгөрчихдөг
Аз жаргал гэж бас буй
Заяа түших үеүүдэд
Жаргал чамайг ивээнэ
Зүүдэлгүй тэнгэрийн дор
Амьдрана гэдэг...богинохон.
2006-10
төрөл
яруу найраг
2007-11-18
БИ~~
би~~~
Ээжийнхээ энгэрээс гийсэн сүүн цацалхан байсан
Элэг зүрхээрээ холбогдсон хүйн амьтай байсан
би~~~
Аавынхаа яснаас нимгэлсэн дусал тамирхан байсан
Алаг зүрхнээс нь цохилсон цаашдын лугшилт байсан
би~~~
Дэгдэж харайсан туулайн гэнэхэн харц байсан
Дүрэлзэн асах дөлний цэнхэр туяа байсан
би~~~
Талын онгодыг эзэрхэгсэн сэрүүн салхи байсан
Танхил бүсгүйн хайранд уянгын бадаг байсан
би~~~
Худал хуурмагын салхинд хатаагүй эсхэн байсан
Хүний сэтгэл өвөрлөсөн жинхэнэ яс байсан
би~~~
Эргэх хорвоо ертөнцдөө янагшин дассан сэтгэл байсан
Ээжийн хайранд угаагдсан сүүн цагаан дусал байсан
би~~~
Шувууны тэмүүлэн туулах замын дэвэлт байсан
Шүлгээр бүтээгдсэн ухаарлын утга учир байсан
би~~~
Ганцхан туулаад өнгөрөх амьдралын харгуйд ''ХҮН''байхсан
Ганхуулж бүдчүүлсэн шуурганд цуцашгүй ''НЭГЭН''байхсан
би~~~
Галав юүлэхэд харвах одны зурвасхан гал байхсан
Газартаа эргэж дэлгэрэх вансэмбэрүү цэцэг байхсан
би~~~
Бурхан гуйсан ч харамлахаар нутгынхаа ''ЗЭВ'' болж явсан
Билэгт өвөг дээдсийнхээ хойчын ''ИЛД'' байхсан.
2006-07-03 Сөүл
Ээжийнхээ энгэрээс гийсэн сүүн цацалхан байсан
Элэг зүрхээрээ холбогдсон хүйн амьтай байсан
би~~~
Аавынхаа яснаас нимгэлсэн дусал тамирхан байсан
Алаг зүрхнээс нь цохилсон цаашдын лугшилт байсан
би~~~
Дэгдэж харайсан туулайн гэнэхэн харц байсан
Дүрэлзэн асах дөлний цэнхэр туяа байсан
би~~~
Талын онгодыг эзэрхэгсэн сэрүүн салхи байсан
Танхил бүсгүйн хайранд уянгын бадаг байсан
би~~~
Худал хуурмагын салхинд хатаагүй эсхэн байсан
Хүний сэтгэл өвөрлөсөн жинхэнэ яс байсан
би~~~
Эргэх хорвоо ертөнцдөө янагшин дассан сэтгэл байсан
Ээжийн хайранд угаагдсан сүүн цагаан дусал байсан
би~~~
Шувууны тэмүүлэн туулах замын дэвэлт байсан
Шүлгээр бүтээгдсэн ухаарлын утга учир байсан
би~~~
Ганцхан туулаад өнгөрөх амьдралын харгуйд ''ХҮН''байхсан
Ганхуулж бүдчүүлсэн шуурганд цуцашгүй ''НЭГЭН''байхсан
би~~~
Галав юүлэхэд харвах одны зурвасхан гал байхсан
Газартаа эргэж дэлгэрэх вансэмбэрүү цэцэг байхсан
би~~~
Бурхан гуйсан ч харамлахаар нутгынхаа ''ЗЭВ'' болж явсан
Билэгт өвөг дээдсийнхээ хойчын ''ИЛД'' байхсан.
2006-07-03 Сөүл
төрөл
яруу найраг
ЗӨВ ОРЧИН / сэнхрүүлэг/
Орчин ямар байна, та тийм л байна.Хүмүүн бид бүхнийг байнга орчин тойрон оршиж байдаг бөгөөд хуучинаар оршиж байсан орчинд та орж болох бөгөөд бас шинээр орчинг бүрдүүлж чадах хүчин танд бас байдаг.Ямар орчинд та аж амьдралаа бэхжүүлж тордоно таны аж амьдрал яг л тийм байх болохоор өөрийнхөө хийж буй бүх үйлс болон бодон төлөвлөж байгаа зорилго бүхнээ өөрийн сэтгэл зүрхэндээ тунгаан бясалгаж чадваас таны орчин маш зөв байдлаар оршин тогтнохын үндэс тавигдаaд зогсохгүй бусдад үлгэр дууриал болж таны орчин зөв байдлаар оршин тогтнох болно.
Маргааш юу хийх гэж байгаа болгоноо дотороо зөв үү? буруу юу? гэдгийг бодож сурваас таны үйлс хэрэгт алдаа дутагдал бага байхаас гадна зөв орчинг бүрдүүлэх эх үндэс тэндээс л ундарахыг ойлгож сурах хэрэгтэй.Амьдралд аливаа ажил үйлс зөндөө,учирч нөхөрлөх найзууд олон таарах тул өөрөөсөө илүүтэйдээ нь нөхөрлөхийг дээдэд үзсэнээр таны орчин бат бэх оршихоос гадна таны ухаан бодол болон сэтгэл санаа уужим болж цэцэглэх нь гарцаагүй.Түм буман ертөнцөд янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн орчин ахуй оршиж байдаг.Таны эргэн тойронд гэр бүлийн орчин,найз нөхөдийн орчин,ажил хөдөлмөрийн орчин гээд л бүр цаашилбал эд юмс амьд байгальтай харицах орчин гэх мэтчилэн нэрлээд барахгүй зөндөө орчин оршиж байдаг боловч хүн тус бүрд харилцан адилгүйгээр үйлчилэхдээ зөвхөн таны зан харилцаа,ёс зүй, ухамсар оюунтай зохицолдох буюу үл зохицолдон оршдог.
Тиймээс өөрийн амьдралынхаа өдөр бүрийг тордон арчлан цэцэглүүлэж үр шимийг нь хүртэн аж төрөхийн тулд зөв орчинг эрэн хайх буюу зөв орчинг буй болговол таны цорын ганц дээдийн дээд хүсэл болох аз жаргалд хүргэж өгөх гүүр тань болно. Зөв орчинг бүрдүүлэхийн тулд өөрөөсөө илүү мэдлэг оюунтай хүмүүнтэй нөхөрлөх,бас номтой нөхөрлөвөөс орчин тань зөв орчин болж үндэслэхийн эх суурь тавигдах болно.
Орчин болгон адилгүйгээр танаас зан харилцаа,ёс зүй болон оюуны ухамсарыг шаардах бөгөөд зөв орчинд орох эсхүл таны шинээр бүтээх гэж буй орчины бүх л нөхцөл бололцоо ганцхан танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.Орчин гэдэг энэ нэр үгний цаана бүх л бүтэн өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн байгаа болохоор тэр бүхнийг энд бичих нь уншигч таныг залхаана гэдэг нь лавтай учир зөвхөн энд өөрөө өөрөөрөө зөв орчинг бий болгох тухай бичиглэх гэсэн юм.Сайн хүнийг олж танихад бэрх байдаг болохоор өөрийн зөв орчинг бүрдүүлэхийн тулд таны хийх эхний алхам бол харилцаж буй хүнээ сайтар шинжихийн ялдамд бусад хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөгийг ажиглавал зохино.Тэрхүү хүмүүн өөр бусадтай муухан харилцаж байна уу?эсхүл сайн харилцаж байна уу? гэдгийг зан харилцааны угаас язгуур сэтгэлийг нь шинжэх хэрэгтэй.Язгуур сэтгэлийг нь үл ойшоон зөвхөн өнгөцхөн дүгнэлтийг гаргавал алдаа болох нь дамжиггүй.Муу хүмүүс аливаа нөхцөл байдалд жинхэнэ нүүрээ халхлаж сурсан байдаг болохоор та андуурч болзошгүйг анхаар!Иймээс өөрөөсөө дээд хүмүүнтэй нөхөрлөвөл илүү ихийг мэдээд зогсохгүй таны оюун ухаан тэр хэмжээгээр тэлэх учир зөв орчинд орох буюу зөв орчинг буй болгоход амар буйзаа.
''Ном бол ертөнцийг харах цонх мөн'' М.Горькийн сүүрс алдан хэлсэн энэ үгний цаана жинхэнэ өөрийн зөв орчинг бүрэлдүүлэх уг үндэс оршиж байна.Зөв орчин ахуйг бүрэлдүүлэхийн тулд та өөрөө зөв чигтэй байх ёстой.Энэ бол таны хийх хоёрдахь алхам юм.Ном болгоны дотор эх зохиогчын нүсэр их хөдөлмөр болон авъяас мэдлэг оюун нь шингэсэн байдаг болохоор та өөртөө хэрэгтэй бүхнээ номноос ядах юмгүй олж болно.''Би өөрөө ертөнцийн тайлал''гэж Ц.Бямбажаргал анд маань бас л сүүрс алдсан шиг та өөрөө бүх юмны эхлэл гэдгийг өөртөө сануулж байвал зөв орчин ахуйг бүрэлдүүлж чадах болно.
2007-11
Маргааш юу хийх гэж байгаа болгоноо дотороо зөв үү? буруу юу? гэдгийг бодож сурваас таны үйлс хэрэгт алдаа дутагдал бага байхаас гадна зөв орчинг бүрдүүлэх эх үндэс тэндээс л ундарахыг ойлгож сурах хэрэгтэй.Амьдралд аливаа ажил үйлс зөндөө,учирч нөхөрлөх найзууд олон таарах тул өөрөөсөө илүүтэйдээ нь нөхөрлөхийг дээдэд үзсэнээр таны орчин бат бэх оршихоос гадна таны ухаан бодол болон сэтгэл санаа уужим болж цэцэглэх нь гарцаагүй.Түм буман ертөнцөд янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн орчин ахуй оршиж байдаг.Таны эргэн тойронд гэр бүлийн орчин,найз нөхөдийн орчин,ажил хөдөлмөрийн орчин гээд л бүр цаашилбал эд юмс амьд байгальтай харицах орчин гэх мэтчилэн нэрлээд барахгүй зөндөө орчин оршиж байдаг боловч хүн тус бүрд харилцан адилгүйгээр үйлчилэхдээ зөвхөн таны зан харилцаа,ёс зүй, ухамсар оюунтай зохицолдох буюу үл зохицолдон оршдог.
Тиймээс өөрийн амьдралынхаа өдөр бүрийг тордон арчлан цэцэглүүлэж үр шимийг нь хүртэн аж төрөхийн тулд зөв орчинг эрэн хайх буюу зөв орчинг буй болговол таны цорын ганц дээдийн дээд хүсэл болох аз жаргалд хүргэж өгөх гүүр тань болно. Зөв орчинг бүрдүүлэхийн тулд өөрөөсөө илүү мэдлэг оюунтай хүмүүнтэй нөхөрлөх,бас номтой нөхөрлөвөөс орчин тань зөв орчин болж үндэслэхийн эх суурь тавигдах болно.
Орчин болгон адилгүйгээр танаас зан харилцаа,ёс зүй болон оюуны ухамсарыг шаардах бөгөөд зөв орчинд орох эсхүл таны шинээр бүтээх гэж буй орчины бүх л нөхцөл бололцоо ганцхан танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.Орчин гэдэг энэ нэр үгний цаана бүх л бүтэн өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн байгаа болохоор тэр бүхнийг энд бичих нь уншигч таныг залхаана гэдэг нь лавтай учир зөвхөн энд өөрөө өөрөөрөө зөв орчинг бий болгох тухай бичиглэх гэсэн юм.Сайн хүнийг олж танихад бэрх байдаг болохоор өөрийн зөв орчинг бүрдүүлэхийн тулд таны хийх эхний алхам бол харилцаж буй хүнээ сайтар шинжихийн ялдамд бусад хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөгийг ажиглавал зохино.Тэрхүү хүмүүн өөр бусадтай муухан харилцаж байна уу?эсхүл сайн харилцаж байна уу? гэдгийг зан харилцааны угаас язгуур сэтгэлийг нь шинжэх хэрэгтэй.Язгуур сэтгэлийг нь үл ойшоон зөвхөн өнгөцхөн дүгнэлтийг гаргавал алдаа болох нь дамжиггүй.Муу хүмүүс аливаа нөхцөл байдалд жинхэнэ нүүрээ халхлаж сурсан байдаг болохоор та андуурч болзошгүйг анхаар!Иймээс өөрөөсөө дээд хүмүүнтэй нөхөрлөвөл илүү ихийг мэдээд зогсохгүй таны оюун ухаан тэр хэмжээгээр тэлэх учир зөв орчинд орох буюу зөв орчинг буй болгоход амар буйзаа.
''Ном бол ертөнцийг харах цонх мөн'' М.Горькийн сүүрс алдан хэлсэн энэ үгний цаана жинхэнэ өөрийн зөв орчинг бүрэлдүүлэх уг үндэс оршиж байна.Зөв орчин ахуйг бүрэлдүүлэхийн тулд та өөрөө зөв чигтэй байх ёстой.Энэ бол таны хийх хоёрдахь алхам юм.Ном болгоны дотор эх зохиогчын нүсэр их хөдөлмөр болон авъяас мэдлэг оюун нь шингэсэн байдаг болохоор та өөртөө хэрэгтэй бүхнээ номноос ядах юмгүй олж болно.''Би өөрөө ертөнцийн тайлал''гэж Ц.Бямбажаргал анд маань бас л сүүрс алдсан шиг та өөрөө бүх юмны эхлэл гэдгийг өөртөө сануулж байвал зөв орчин ахуйг бүрэлдүүлж чадах болно.
2007-11
төрөл
эсээ
2007-11-17
***

Сэтгэлийн нарийн зурвас руу яруу эгшиглэн урсаад
Сэргэж ядах биенд минь нэгэн чавхдас хөглөгдөхөд
Бодол санааг минь эргүүлэх униар татуулсан байна
Бүсгүй чиний уянганд сэргээх увидас байлаа.
2006-4-11
төрөл
дөрвөн мөртүүд
ЧИ~

Эгэл чиний араншин эгдүүтэй бөгөөд зөрүүд
Эелдэг чиний хайр хурц бөгөөд уян
Танхил чиний төрх энгийн бөгөөд тод
Туяхан чиний сэтгэл уяхан бөгөөд хатуу
2000он
төрөл
дөрвөн мөртүүд
Дөрвөн мөртүүд~~

Анхалж чамайгаа хараад
Алдрах сэтгэлээ бариагүй ээ
Андуурч чамайгаа таниагүйдээ
Атга зүрх минь догдолсон.
* * *
Булиглах сэтгэлийн хайрын дуудлагаар
Бусдаас түрүүлж онцолж дурлаад
Баялаг дурлалаар зүрх минь шархтахад
Бурханаас чамайг надад өгсөн.
* * *
Дэнсрэх дурлалыг минь
Дэлгэр зунтай хослуулаад
Дэндүү төрсөн чи минь
Дэлбээлүүлж өгсөөн,хайрыг минь
* * *
Ее сайхан чиний харцанд дальдраад
Ее гоо төрсөн чиний өмнө сөхөрнөм
Ее гэнэн чиний хайрын үгсэнд сүвлүүлж
Ее булбарай чиний уяхан биенд шингэнэм.
* * *
Саруул хорвоод солонгорох цэцэг шиг
Сайхан чи бүхнээс өнгөлөг юм
Сэвэлзэх дурлалыг чи минь өдөөж
Сэтгэлд минь нэг л дотно юм.
* * *
Налайн дүнсийх уулс минь
Нөмөрлөн ээгээд таатай даа
Насны түшигтэй хань минь
Намайгаа хайрлаад жаргалтай даа.
* * *
Төгс гэгээн соёолох дурлалаа
Та миний сэтгэлд тарихад
Танхил чиний түгээх хайрыг
Тогтож хүртэх нь юутай сайхан.
* * *
Сэвэлзүүр салхины илбээнд
Сэтгэл нэг л дэнсрээд
Сэрүүн агаарын жихүүдэсэнд
Санагдаад байна даа,чи
* * *
Түлхэх татах энэ л амьдралыг
Туулан дотносох ханьтай хүн дээ,би
Тэнхээ сульдаад тэргүүн бууралтахад
Тэвэрч тойлох үртэй хүн дээ,би
* * *
Чин сэтгэлийн үгээ
Чимэглэж нэг бичихсэн
Чулуу болох шүлэгээ
Чангаруулж нэг бичихсэн.
* * *
Шиврэн орох бороон дуслаар
Шимшрэх чинийхээ сэтгэлд
Шүлэг найрагын бадагтай
Шим болон нэвчье.
* * *
Алдаж алхвал аваад урсгадаг
Амьдрал хэмээх энэ урсгал голд
Хатуужил үзсэн нь сөрж зогсдог юм
Харин цөөхөн нь урагш алхдаг юм.
* * *
Ариун хөдөлмөрөөрөө хөлсөө урсгаад
Алгаа дүүргэж ачыг тань хариулъяа
Амьдралын төлөө сөхөрч үзээгүй
Аавынхаа ачыг хүү нь хариулъяа.
* * *
2006-5
төрөл
дөрвөн мөртүүд
***
Монгол гуталаараа дэлхийн талыг
Мөрөөрөө тамгалсан хөх цэрэг
Тэнгис их далайн эрэгт тулсан
Туургат Монголийн морьт цэрэг
2006-5
Хөх-эгшин бүлгэм
төрөл
дөрвөн мөртүүд
ЧИ~

Тод чиний төрх сэтгэлд минь бүдэгхэн дөл
Танхилхан чиний бие харцанд минь балчирхан хүүхэд
Эгэл чиний араншин тэрхэн үедээ эрх танхи
Энхрийхэн чиний үгс энэ л биений минь мөрөөдлийн гүйдэл.
1991.Улаанбаатар
төрөл
дөрвөн мөртүүд
ХЭЦҮҮЕЭ~

Амтыг амсахгүйгээр мэдрэх хэцүүеэ
Амьсгалахыг агааргүйгээр төөсөөлөх хэцүүеэ
Айл гэрийг тооногүйгээр босгох хэцүүеэ
Амьдралыг гуниггүйгээр өнгөлөх хэцүүеэ.
2005-12
төрөл
дөрвөн мөртүүд
***

Бурхантай би ярьж үзлээ
Билгийн нүдээр шүтээнээ харлаа
Өөрөө өөртөө бурхан юм байна
Өнөөх шүтээн нь би юм байна.
* * *
Хайрт чамайгаа хайрлан дурсахад
Халуун зүрхэнд нэг л сонин
Сайхан нутагаа санан дээдэлхэд
Сэтгэл сэргээд бас л сонин.
* * *
2006-1
төрөл
дөрвөн мөртүүд
Нулимс~~

Нулимс үүлэн тэнгэрээс орсон хур юм уу
Нуугдаж байгаад урссан сэтгэлийн горхи юм уу
эсхүл...
Шаагин орох борооноор тунасан ус юм уу
Шимширч байгаад тайлсан сэтгэлийн гунирхал юм уу.
2006-07-03
төрөл
дөрвөн мөртүүд
БИ~~

Үнэн худалын зааг дээр ухааралын чимээг сонордож
Үүлгүй тэнгэр,газарын завсарт насаа үйж дуусна
Нар сарны хооронд шүлэгээ тэрлэн бодлогширч
Нүгэл буяны дэнсэнд тавилангаа зовоож жаргана.
Хөх-эгшин бүлгэм
2006-09-23
төрөл
дөрвөн мөртүүд
ХАЙРЛАХ УЧИР~

Амьдралд хөл алдаад,хөлчхүүхэн алхах учир
Амьддаа хайрлах хүмүүн надад олон
Дурлал дарс хоёрт хордож,халамцуухан гуйвах учир
Дурлалдаа галзуурч хайрлах хүмүүн надад ганцхан.
2006-06-02
төрөл
дөрвөн мөртүүд
2007-11-15
ТЭНГЭРЛИГ ОРШИХУЙ~
Тэнгэрийн өнгө дээрээс буулаа
Цээж дүүртэл амьсгалж,сэтгэл нялхарлаа
Тэнгисийн их ус цалгих шиг болж
Тэнгэрийн өнгө сэтгэлийг минь будлаа
Сэмэрсэн ч бай,сэргэсэн ч бай
Сэтгэл минь тэр чигээрээ тэнгэрлиг оршном
Тэнгэрлиг байна,сэтгэл мину
Хөх огторгуйд тэнгэрлиг гэгээ гэрэлтэж
Хүний цээжний гүнд тэнгэрлиг сэтгэл оршном
Ижийн минь энгэрээс тэнгэрлиг хайр урсаж
Тэнгэрлиг оршном,би
Хөх чононоос илүү хийморьтой байж
Тэнгэрлиг жавхаанд би шунаж амьдарнам
Тэнгэрлиг байна,сэтгэл мину.
2006-05-14
Цээж дүүртэл амьсгалж,сэтгэл нялхарлаа
Тэнгисийн их ус цалгих шиг болж
Тэнгэрийн өнгө сэтгэлийг минь будлаа
Сэмэрсэн ч бай,сэргэсэн ч бай
Сэтгэл минь тэр чигээрээ тэнгэрлиг оршном
Тэнгэрлиг байна,сэтгэл мину
Хөх огторгуйд тэнгэрлиг гэгээ гэрэлтэж
Хүний цээжний гүнд тэнгэрлиг сэтгэл оршном
Ижийн минь энгэрээс тэнгэрлиг хайр урсаж
Тэнгэрлиг оршном,би
Хөх чононоос илүү хийморьтой байж
Тэнгэрлиг жавхаанд би шунаж амьдарнам
Тэнгэрлиг байна,сэтгэл мину.
2006-05-14
төрөл
яруу найраг
2007-11-13
ШҮЛГИЙН ТУХАЙ~/бишрэл/

Сэрчигнэн үлээх салхи сэр сэрхийж хөл доорхи өвсийг илбэхүйд сэтгэл минь хөнгөхөн салхи мэт хөвсөлзөхүй яруу найраг мэтээ.Хорвоо ертөнцийн гоо сайхан нүдэнд торогдож,чихэнд сонсогдож,үнэртэж,мэдрэгдэж,хүрэлцэхүйд сэтгэл өөрөө шүлэгч болдог буйзаа.
Хорвоогоос гоо сайхныг ялган тамшаалж хүртэх нь сансар огторгуйн энерги чиг санагдахуй шүлэгч хүн өөрөө энгийн биш нь лавтайяа.
Яруу найраг нь сэтгэлээс үүдэж бодолоос ундардаг.Өнгөөр илэрхийлбэл болор тунгалаг мэт ажээ.Сэтгэл гэдэг нь өөрөө хязгааргүй,гүн гүнзгий,огторгуй мэт оршиж тэнгэрлиг хүчинг агуулж байдаг болохоор шүлэг яруу найраг нь санаашрал,тайлал,сүүрс алдалт...зэрэг сэтгэлийн хөдлөлүүдийг агуулсан байдаг.
Бороо орсоор л...
Бодол минь надтай ханьсаад л...
Үнэндээ сэтгэл минь хонхолзоод л...
Үүгээр түүгээр явax хүмүүсийн алхааг сонжоод
Үрчийлгэж шидсэн цаас норохыг харан
Дотогшоо урсаж ядах
миний бодол надтай ханьсаад л...
Бороо орсоор л байх юм
Бодол минь надаар даажигнасаар л байх юм
Үнэндээ сэтгэл минь хонхолзоод л байх юм
Үнсээд явсан танил бүсгүйн төрх бүдгэрээд
Үрчийлгэж шидсэн цаас хатахыг харан
Дотогшоо урсаж дууссан
миний бодол дарайсаар л...
Бороо орсоор л...
хэзээ зогсохыг,мэдэхийг би үл хүснэ
Бодол минь надтай ханьсаад л...
хэдийд халихыг,хэзээч би үл хүснэ
Үнэндээ сэтгэл цадсан,миний сүүрс алдалт.
Сэтгэлийн өнгө давтагдашгүй өнгө чанарыг агуулж байдаг тул шүлэгч хүн бүр өвөрмөц ертөнцийг буй болгож чаддаг билээ.Тэрхүү ертөнц дотороо шүлэгч бээр өөрөө бодитоор оршиж байдаг бөгөөд мөн шүлэгэнд нь бусдын сэтгэлийг анагаах увидас давхар оршиж байдаг буюу.
Шүлгэн дотороо би өөрөө байдаг
Өөрийнхөө тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь чи минь байдаг
Чинийхээ тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь аав эжий минь байдаг
Аав эжийнхээ тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь эх орон минь байдаг
Эх орныхоо тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь шүлэг байдаг
Шүлгийн тухай шүлэг тэрлэдэг
Шүлэг, яруу найраг бичнэ гэдэг хүн бүрийн хийх үйлс биш боловч шүлгийн ертөнцөөр аялаж,тэндээс сэтгэлийн гайхалтайяа мэдрэмжийг олж авахуй шүлэг тэрлэсэнтэй эн дүйцэхүйз үйл болно.
Хорвоо ертөнцийн бүх зүйлс,үйл хөдөлгөөнөөс үүдэн гарах болон оршиж буй бүхнээс гоо сайхныг шүүн харан хүртэхүйд сэтгэлээ чагнаж шүлэг тэрлэх үйлс нь сайн үйлс ажээ.
Хорвоогын наран мандан жаргах мөчүүд ээлжлэн эргэлдэж,цаг хугацаа улиран холдох энэхүү эгшиндээ шүлэг уншиж,тэрлэж суухуй юутай сайхан вэ?
2007-7
төрөл
эсээ
НЭГЭН ЕРТӨНЦ~/бясалгал/

Энэ орчлон...эгэлгүй энэ сайхан орчлонгийн гоо сайханд татагдах төгсгөлтэй аялал маань хэзээнээс эхэлсэн юм бол оо.Сав ертөнцөд үүсэж гадаад орчлонг дээрээс харах гайхалтайяа гоо мэдрэмж,хамгийн...хамгийн...гэж дуу алдмаар аниргүй тоос үгүй ертөнцөд буй болжээ.Эрдэнэт хүмүүн болж ижийгээсээ төрөхүйд хайр намайг зөөлхөн угтаж аваад алаг үрдээ хиргүй хайраа ангир уургаараа дамжуулан амлуулсан тэр торгон мөчлөгтэй үеэс хорвоогийн гоо сайхан солонго адил ээж бид 2 ын дээгүүр татсан билээ.Амгалан аниргүйн дунд оршин ижийнхээ мөөмийг амлахуйд ижийн минь зүрхний цохилт орчлонгийн хамаг сайн сайхныг дуудах шиг бас орчлонгийн гоо сайхныг сэрээх шиг түг...түг...лугшиж байсан.Зүрхний цохилтоор аугаа их хайрын мэдрэмжийг биеэрээ амсаж буй тэр агшин аниргүйн дундах дулаахан гоо сайхан байсан бөгөөд төгсгөлтэй аяллын минь хамгийн сайхан нь байсан.Эндээс ингэж л орчлонгийн гоо сайханд соронзон адил татагдах миний аялал маань эхэлсэн юм.Эцэг эхийн хайраар хүүхэд нас минь гоо ертөнцөд сүүгээр ундаалж эргэн тойрон бүх юмс үзэгдэл хийгээд үйл хөдөлгөөн цав цагаанаар оршиж орчлонгийн бүх л гоо сайхан нартай бороо шиг над дээр асгаж байсан юм.Ижийгээс минь урссан аугаа их хайрын гоо сайхан өгүүлшгүй их бөгөөд хамгийн цагаан гоо мэдрэмж билээ
Ижийн минь сэтгэл
Энэ насныхаа жаргалаар
Эгэлгүй урсаж
Эрх үрдээ цутгадаг билээ
Орчлонгийн орон зайд намайг хүн болгосон аав ээжийнхээ ач буянг юугаар ч төлж баршгүй.
Нэг...хоёр...гурав гэж тоолохын хооронд хүүхэд нас минь өнгөрч хүн болж явах юутай богинохоныг мэдэрсэн тэр үеэс л би өөрөө өөрийгөө таньж түүгээр дамжуулан орчлон дунд далдлагдсан нуугдмал ертөнц дэх гоо сайхны эрэлд орсон юм.Энэ хорвоогийн нэгэн орон зайд явагч хүн би бээр өөрөөрөө орчлонг буй болгож нэгэн өөр давтагдашгүй сондгой өнгө болон солонгорох гэсэн бяцхан бөгөөд богинохон гоо сайхныг хайх эрэл аялалаа эхэлсэн.Энэ бол мөр гарсан зам байж болно,гэхдээ миний өөрөөрөө эгшиглэх сонголт болсон юм.
БИ
Зөөлөн гуниг болж урсана
Зуурхан уйг
Зүрхээрээ зулж
Заяа ядарч дуусахад
Зовлонгоос минь үлдэж хоцрох
Зөөлөн гуниг болж урсана
БИ
Аниргүй жаргал болж урсана
Алаг өдрүүдээ
Алгаараа элдэж
Айдас минь үргэж арилахад
Атганд үлдэж хоцрох
Аниргүй жаргал болж урсана
БИ
Зүрхэндээ зулсан гунигаа
Зол гэж
Лугшиж урсах жаргалаа
Заяа минь гэж итгэнэм
Хүн гээч нь өөрөө өөрийгөө таних явдал нь цаашид гадаад ертөнц рүү тэмүүлэх хүсэл зорилго нь нэмэгдэж байдаг байна.Хүн гэдэг нэртэй өөрийгөө таниагүй ямар олон амьтан хийгээд араатaнгууд нэгэн орон зайд багталцаж,орчлонг дүүргэдэг юм бол оо
Тэд орчлонгийн гоо сайхныг энэ богинохон өдрүүддээ мэдэхгүй явсаар нэгэн үе улирах нь юутай харамсалтайяа.Тархи хоосон хийгээд сэтгэл хоосон байх нь сохор хүнтэй ижил бөгөөд орчлонгийн гоо сайхны давтагдашгүй торгон мөчлөгүүд,сэтгэл зүйн ариун сайхныг яаж олж харахсан билээ.
Хүмүүний орчлонд өөрийн ертөнцийг буй болгож,орчлонгийн гоо сайханд хүрэлцэн амьдрах нь юутай гайхамшиг.Өглөөний наран урьд урьдаxаaсаа илүү ер бусын мандаж,болжмор шувууд шүлэг унших мэт жиргэн нисэцгээх нь шинэ өдрийн гоо сайхныг магтан зарлаад хүмүүний сэтгэлийг хаа нэг тийш хөглөн уяраах илбэ шид оршин байдаг энэ орчлонд би хүн болж төрсөн минь бахархмаараа.
2007-04-19
төрөл
эсээ
НАМРЫН ТУХАЙ~/бодрол/

Намрын уйтай өдрүүд газар дэлхийг минь шаргал навчаараа дэвсэн хучихуй энэ
хэдий нь миний сэтгэлд танил болсон янагшин үлдсэн гуниг,гунигаараа
хөвөрсөн намрын шаргал өдрүүд ажээ.Намрын улирал гэхлээр л гунигтай
санaгддаг сэтгэгдэл нь насны минь онцлог болоод хүн эх байгаль хоёрын
хоорондын шүтэн барилдлагатай холбоотой буюу.
Намар болохоор л өнгөрөн одох цаг хугацаан доторхи үйл маань дурсамж
болоод усны шувуудтай улиран одохуйяа сэтгэлд нэгэн гунигийг үлдээдэг
ажаамуу.
Хүмүүний сэтгэл цаг хугацаатай уялдаж хувиран өөрчлөгдөхүйеэ,хүн намартаа нэг гуниж,өвөлдөө нэг тайтгарч,хавартаа нэг хөгжиж,зyндаа нэг залууждаг мэтээ.Навч шарлаад л навчис нэг нэгээрээ газарт хөглөрөхүй хүмүүний сэтгэлийг хөглөхөөс гадна өмнөх амьдралаа эргэн эргэн харж дурсах нь намрын өнгө гэлтэй.
Энэ бүхэн нь намрын улиралийн гоо сайхан хүмүүний сэтгэлд гийж байгаа нь энээ.
Намар болжээ,навчис шаргалтаад
Надаас холдох дурсамжууд өнгөө алдмyй
Шаргал наран манджээ,уулсын оройг дөнгөн ээж
Шаагин орох бороо гуниг асгамуй.
Хөл дор навчис шир шар хийгээд
Хөнгөхөн салхи нүүрийг минь илбэж
Санаанд хоцорсон дурсамж минь шаргалтаад
Сэтгэл дотор минь намар болжээ.
Намрын улиралд би дуртай.Яагаад ч юм сэтгэл минь тасран ойчих навчис лугаа хөнгөхөн хөвөөд л...гоо сайханлаг гуниг мэдрэгддэг болохоор намрын улирал сайхан.
Шаргал наран ээж өвсний толгой гандахуйд хаа нэгтээ царцаанууд цаг цаг гэж авиа гаргах нь намар болжээ гэж хэлээд байх шиг санагддаг.Намар болоход хүний бие организмыг өвөлд бэлтгэж,цаанаа сэтгэл санааг хүртэл засдаг мэтээ.Хүмүүний сэтгэл намрын улиралд илүү тайтгардаг ч юм шиг...сэрүүн салхи нь хүртэл гүнзгий амьсгаа авхуулж ,тасран ойчих навчис бүх юмны эхлэл мэт шиврэн унахуй цаанаа л гайхалтайяа.Дараа жилийн намар удахгүй болно доо,тэр үед бас цээжний гүндээ зөндөө дурсамж цуглуулаад ,гунигаар дэвсээр халуун орныг зорих усны шувууд шиг дурсамжууд минь холын холд бүдгэрэх байх даа.
2007-9
төрөл
эсээ
ЯЗГУУР СЭТГЭЛ~/бясалгал/

Сэтгэл санаа бодотоор оршихуйн учир шалтгаанаар нөхцөл үүдэж хүмүүний бодол санаа ба хэл сэтгэл хөдөлгөөнд орж үйл явдал болон гадаад ертөнц рүү тэмүүлэн гардаг.
Эндээс бүх гайхамшиг төрдөг ажаамуу.Дотоод ертөнц нь маш гүн гүнзгий бөгөөд түүнийг хоослохын аргагүй баян тансагаар оршиж,хэл сэтгэл ариун байхын язгуур үндэс болох булаг ундарч,хүмүүнийг гэгээрэлд хүргэх жим рүү хөтөлдөг.Хүмүүний хүсэл тэмүүллээс хөтлөгдөн үйл хөдөлгөөн болон үүсэж байгаа үзэгдэлийн гол хөшүүрэг нь язгуур сэтгэлд оршино.
Язгуур сэтгэл нь сав ертөнцөөс үүдэлтэй бөгөөд хүмүүний дотоод мөн чанарыг хөгжүүлэхэд хамгийн гол ундарга нь болдог.Хүмүүний энэ орчлонд ''НЭГЭН ЕРТӨНЦ''-ийг үүсгэж зөв бодол санаа,зөв гэгээн ухааралыг эрэн хайя гэвэл дотоод мөн чанар болох язгуур сэтгэлээ ариун гэгээлэг болгох хэрэгтэй.
Хорвоо ертөнцөд дуусашгүй гэгээ,давтагдашгүй гоо сайхан,хэмжээлэшгүй баялаг нь гоо сайхны шинжээр нуугдмал оршиж байдгын адилаар хүмүүн бидний дотоод ертөнцөд тийм л байдлаар гоо сайханлаг гэгээ нуугдаж байдаг.
Зуны сайхан шөнөөр тэнгэрт түгсэн оддыг ширтэж хэвтэх хичнээн сайханг,тунгалаг тэнгэрт үй түмэн болор тэмдэг хатгачихсан мэт дүр зургыг харж та бодлогширч үзсэн үү?Эндээс хорвоо ертөнцийн гоо сайхан урсаж хүмүүний сэтгэлийг хөглөмүй.
Би бодол бодож суунам
Бодотоор оршиж тод бодохыг хүснэм
Гүн цэнхэр далайн өнгө шиг
Гэгээрч ариусах шүлэгчийн дотогш бодол
Цэлмэг хөх огторгуйн гүн шиг
Цагаан дээр гунигаа үргээх шүлэгчийн гадагш бодол
Бодол бодож байнам,би
Бодох гэж толгой над заясан юм.
Бодол тархинд минь хуршиж
Бороо болоод сэтгэлд минь шингэнэм.
анх...
Эжийнхээ хэвлийд амар амгалан байж бодол төрсөн
дараа нь...
Эх газрын хөрсөн дээр хөлд орж бодол түшсэн
эцэст нь...
Төрсөн нутгийнхаа хэвлийд шим болж бодол минь үлдэх....
Бодлогширч байнам,би
Цээж дүүргээд тархинд ундарсан бодол
Цаг бусын амьдралд минь үнэнч
Уйтгарлаж суугаад бодолоо л хөврүүлнэм.
Цаг цагын аясанд цуварч ирэх гуниганд
Цэнхэр манан униартуулж бодол над руу айсуй
Өөрөө өөртөө үнэнч бодол
Өндөр оргилоос өндөр бодол хөвөрсөөр л....
Чимээгүй!
Би бодол бодож суунам
Бодотоор оршиж тод бодохыг хүснэм.
Хүмүүний сэтгэлд тунгалаг тэнгэр шиг гэгээтэй язгуур үндэс оршдог боловч тэнгэрээ чимэглэх гоо сайхангүй байлгах ёс суртахуун нь хүмүүний мөн чанарт харшлаж,нэг олдох амьдралаа нэг ч амьдраагүйтэй ижил утга болно.
Монгол хүмүүс бид нар яс чанарыг баримтлаж язгуур үндэс буюу язгуур сэтгэлийг чухалчилдагт учир байна.
Сувдан цагаан үүлэн дээр тэрийж суниагаад
Сайхан санаа үзүүрлэж сэтгэлээ цагааруулах гэсэн юм
Гарч хүрэмгүй уулын оройгоос тэнгэрийг алдлаж зогсоод
Гундсан сэтгэлээ дэлгэж дотроо сэврээх гэсэн юм
Мурилзан урсах мөрөн дээр хөвөн урсаад
Мулгуу бодолоо дэвтээж сэтгэлээ зөөллөх гэсэн юм
Хөлгүй энэ орчлонд тоос манаргаж сажлахдаа
Хүний сэтгэл өвөрлөж яс чанаржих гэсэн юмаа.
Орчлон ертөнцийн түмэн өнгө солонгорч түүнээс гоо сайханг амсан хүртэх нь гайхамшиг бүтээсэнтэй утга нэг бөгөөд өөрийгөө танисны эцсийн үр дүнд язгуур гэдэг үгний мөн чанар болон аугаа их хүчийг нь мэдэрмүй.
Язгуур сэтгэлээ зөв бодолоор цэнэглэснээр зөв замаар орж өөрийгөө танисны дараагаар орчлон ертөнцийн хамаг гоо сайхнаас хүрэлцэн амсах хичнээн сайхныг мэдэрч амьдрах нь гэгээлэг амьдралын эхлэл юм.
Эндээс оюун ухаанлаг хүмүүний амьдрал эхэлдэг ажаамуу.
Өндөр уулын оройгоос ширтэхүйд алсын бараа нэгэн цэгт уулзаж ил тод харагддагтай агаар нэгэн адил язгуур сэтгэлээ гоо сайхнаар услан тэтгэж хөгжүүлэх алхам нь амьдралаа гэгээлэгээр харах толь тань болно.
2007-4
төрөл
эсээ
ЗӨВХӨН ЧАМДАА~~/зүйрлэл/

Зөвхөн чинийхээ тухай бичмээр санагдлаа.Саяхан л үүр цайж байсан,одоо харин наран яг эгц дээр минь манджээ.Яг л үүр цайж байгаа юм шиг сэтгэлийг минь гийгүүлсээр чи минь наддаа ирсэн.
Ээжийнхээ хайраас чинийхээ хайр луу би очсон.Тийм ээ ачит наран хорвоо ертөнцийг гийгүүлж алтан цацрагууд нь амьд бүхнийг дулаацуулдаг шиг чинийхээ хайранд би дулаацаж явна.Сайн хань,сайхан хайрыг би ачит наран,алтан цацрагтай зүйрлнэм.Цаг хугацаа даанч хурдан өнгөрөх юм даа.Саяхан л мандаж байсан наран одоо дээр гарчээ.Чи бидэн хоёр бие биендээ уусалцаад чамгүй хугацааг өнгөрөөжээ,яг энэ наран лугаа их хайрыг бие биендээ өгчээ.Амьдралыг амсаж ойлгоход бэрх өдрүүд өмнө минь хөндөлсөхөд түшиг болж,өчигдөрийн урссан хөлс чинь өнөөдөр жаргал авчирна гэдгийг хайраараа ойлгуулсан чиний минь хайр сайхан.Хорвоо ертөнцийг гийгүүлдэг наран байхад эр хүний сэтгэлийг гийгүүлдэг наран хань байдаг.
Амьдралд таарах хатууг идэж сурахад тэсвэр хатуужилыг минь хатааж өгсөн чинийхээ зөөлөн хайранд би ,ачит наран жаргатал амьдрахсан.
2007-11
төрөл
эсээ
2007-10-28
Аз жаргалыг дуудъя~

Хоног хоногын өдөртөө
Холын холдоо гялалзаж
Зовлон зовлонгоос тунах
Аз жаргал
Зовсоны дараа ирдэг.
Харц дугуйруулах нар шиг
Заяа маань өөрөө
Хатууг идэж байж
Зүдэрсний дараа жаргадаг.
Айдас айдасыг үргээж
Аз жаргал
Алган дээр минь унадаг
Амьдрал маань өөрөө
Атирсаны дaраа тэнийдэг.
Алс алсдаа байж
Алхам алхамаар ойртдог
Аз жаргал
Алдаа онооны жимтэй
Агшуун энэ орчлонгоос
Аз жаргалыг дуудъя.
2006-12
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
Хувь~~

Хан мөрөн цалгиж
Хаалтаа алгадаж уурсана
Хангү хүмүүн бохисхийлгүй
Хоног хоногоор давтана
Хан тэнгэр үрчийж
Хаяандаа тултал гунина
Харь нутагын чулуунд
Харласан хувь тулна.
Хан Богд өндийж
Харавчлан санан сууна
Хараа дээшээ нутагд
Халуун сэтгэл цалгина
Хатан Туул үгүйлж
Хүүгээ бодож гиюүрнэ
Хайр шингэсэн харцанд
Хаан хувь торойно.
2006-08-14
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
2007-10-27
Би~~~

Барж яваа замаа
Бардам туулах гэж...
Бартаа болгоныг нь
Биеэрээ давах гэж...
Бараан орчлонгийн
Бор хэдэн хоногуудаа
Бордох гэж...
Босоогоороо амьдарч явна
Би~~~
Алхамаар хэмжигдэх замаа
Алдаагүй туулах гэж...
Адаг төгсгөл дээр нь
Айдасгүй очих гэж...
Алаг орчлонгийн
Ахар богинохон хоногуудаа
Арчлах гэж...
Ачаатай амьдарч явна
2006 oн.
~Хөх-эгшин бүлгэм~
төрөл
яруу найраг
НӨХӨРЛӨЛ~~

Би найзтайгаа итгэл сэтгэлээр нөхөрлөдөг
Бараан амьдралд хөл алдаж тээглээд
Балрах дөхөөд ганцаардаж байхад
Бага гэхгүй сэтгэлээр гараа сунгаж
Бодь итгэлээр тэнхээ нэмдэг найз
Би найзаа ингэж ойлгодог билээ.
Би найзтайгаа урам сургаалиар нөхөрлөдөг
Саад тотгорт мухардаж ядараад
Сэтгэлээр унаад гундаж явахад
Санаа бодолоор урам өгөн босгож
Саруул ухаанаар сургааль хайрладаг найз
Би найзаа ингэж ойлгодог билээ.
Би найзтайгаа гуниг зовлонгоор нөхөрлөдөг
Ганхаж бүдчин зовж шаналаад
Гундуухан амьсгалан уйтгарлаж суухад
Гагцxүү миний анд хамтдаа гуниж
Гарыг минь атгаад цугтаа зовдог найз
Би найзаа ингэж ойлгодог билээ
Би найзтайгаа баяр жаргалаар нөхөрлөдөг
Агаар нэгэн андын итгэл нийлээд
Амжилт дүүрэн баярт мөчүүд ирэхэд
Амьдрах сайхан гэж хөөрөн баясцгааж
Адилхан итгэл сэтгэлээр жаргадаг найз
Би найзаа ингэж ойлгодог билээ
Би найзтайгаа сэтгэл зүрхээрээ ойлголцдог билээ.
2006-06-02
төрөл
яруу найраг
ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ~~

Харьд суугаа хүү тань
Холын хол Солонгос орноос
Хөвөн цагаан үүлсийн дээгүүр
Хүрч очих хийморьтой ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хайрт аав таныгаа санасан
Халуун сэтгэлийн гүнээс мэндчилье!
Хамаг амьдралын минь сүлд болсон
Хөгшин буурал аав Та амар байна уу?
Шиврэх энэхүү шүлгийн мөрүүдээр
Ширхэг эс болон тандаа нэвчье
Эрхэм аавдаа бичих захиагаар
Эгшиг аялгуу болон уянгалъя
Чин сэтгэлийн үгээ сонсож
Чимэг болох мөрүүд нэмээд
Чагнан суух аавынхаа сэтгэлд
Чадах чинээгээрээ бичиж явууллаа.
Намайг дулаацуулах нар энд ховорхон
Налайн сүүмийх уулс нь дүнсгэр
Нөмрөн хучих тэнгэр нь бүрхэг
Нэрлээд суух од мичид цөөхөн
Нүүдлийн шувууд буцдагийн адилаар
Нартай нэгэн өдөр гэртээ харина аа
Нэг биш хэдэн жил
Нутгийнхаа нарыг санасан
Нарлаг Монголынхоо наадмыг
Нулимс унаган дурссан
Нууцхан тандаа хэлэхэд
Нийслэл хотоо зүүдэлсээн
Тосоод авах хүнгүй
Төрөл садан үгүй
Туулах зовлон ихтэй
Тусгай бүлэгт хамаарч
Түгшүүр тээсэн амьдралтай
Төсөөлөн бодсоноос ондоо
Тэсэх тэвчээр шаардсан
Тийм л нэгэн оронд
Түвшин жаргалыг зүүдэлж
Тухгүй амьдралыг туулж байна
Аав аа! хүүдээ санаа зоволтгүй ээ
Алдаа оноотой энэ л хорвоод
Аавынхаа бийд
Амьдрал үзье дээ хүү нь
Архи ууж адаг болоод
Арчаагүй болж гэртээ харьсан нь зөндөө
Аливаа нөхцөлтэй ажлыг
Адил найзуудын хамтаар
Амрах цагаа хугаслаж
Амархан хийж сурлаа
Амьдралд таарах амттанг
Амталж шимж сурлаа
Алаг хорвоогийн өнгийг
Аанай л ялгаж сурлаа
Амьдралын минь сүлд болсон
Аав тандаа хүү нь хайртай
Амьдрал хэмээх амттанг
Асгаж үзээгүй ээ
Атга хөлсөө цуглуулаад
Асарч тойлно оо аавыгаа
Санах зүрхний угаас
Сийрэг цохилтоор ундарсан
Сэтгэл нулимс хоёроо
Саяхан хүртэл барьсаан
Хүү нь танаараа үлгэрлээд
Хүч тамир аван хөдөлмөрлөж
Хангу хүний мөсгүй чанарыг
Хайхрах зүйлгүй давах юм.
Нутгийн нарныхаа илчийг шингээсэн
Нуган биенийхээ энэ л илчээр
Харь нутгийн зэврүүн агаарыг
Халаглах юмгүй туулах юм.
Хүйтэн биш ч энд зэврүүн байна
Хангу хүний чанар
Хог юм аа ,аав аа
Харь нутгийн хүн гэж
Хараалгаж загнуулж адлуулж үзсээн
Тэглээ гээд гутарч алхсангүй
Тийм үг хэллээ гээд санаа бодсонгүй
Тэнэг ааштайд нь гайхаж явлаа
Тааруухан санаатайд нь өрөвдөж байлаа.
Мөнхөд энд байхгүйг
Мэддэг болохоороо би
Мөрөөдөл хүслээ барин зүглүүлж
Мөдхөн очиж золгохын тулд
Маш ихэд хөдөлмөрлөж байна
Хатуу бүхнийг хийж
Хатуужил гэх эрдмийг
Хүч оюунаа ашиглаад
Хичээнгүйлэн суралцаж мэдлээ
Хугацаагүй хөдөлмөрийн албанд
Хар хүн болж
Хоног алдахгүй
Хойш тавилгүй
Хугацаа бүхнийг хожиж
Хайрт буурал аавдаа
Хэзээд очиход бэлэн
Хүсэлдээ хүрч золгохын тулд
Хэцүү бүхнээс шантралгүй
Хурдан хурдан хийгээд
Хөлсөө хурааж чадлаа
Буянтай буурал тандаа
Бахархах сэтгэл төрүүлэм
Бат амьдралыг босгох
Баатар биш ч
Байгуулагч болоод
Бүтээлч Солонгос орноос
Босгох эрдмээс суралцаад
Бүр мөсөн очно оо
Бараг харих дөхсөн ч
Будаа идэж ус уугаад
Бэрх бүрийг амталж
Бэрхшээл бүхэнд шургалаад
Болхи энэ биеэ
Бүрэн төгс боловсруулж
Буурай Монгол улсаа
Бэхжүүлж хөгжүүлэхэд нэмэр
Сүлд нутгаа дээдлээд
Сайн хийморьтой явна
Сургаал үгийг тань санаад
Сайхан санаа үзүүрлэнэ
Сэрүүн өлгий нутгаа
Сэргэж нэг санана
Зүрхэн нэг аавыгаа
Зүүдэлж хононо би
Зүрхнээс ундарсан санахуй
Зүгээр ч үгүй догдлуулсаар
Судас биеэр дамжаад
Сэтгэл санаанд шингэнэм
Элэгнээс уягдсан сэтгэл
Ээдэрч зогсолгүй уяраасаар
Тархи оюунаар дамжаад
Танд надад шингэнэм.
Элдэв хөдөлмөрийн амтыг дэлгээд
Эрхэм аав тантайгаа золгоё.
Эдлэх жаргалаас өвөртлөн очоод
Энгэрээрээ тэврэлдэж учран золгоё.
Сонсгох эгшиг аялгуун мөрүүдээр
Санасан сэтгэлээ хурлуулж буулгав
Сайн сууж байхын ерөөлийг өргөж
Солонгос улсаас хүндэтгэн ёслов.
Даарах сэтгэлд минь илч нэмсэн
Даах нуруунд минь хүч нэмсэн
Давах амьдралд минь хайр нэмсэн
Дал гарсан аавдаа
Далай тэнгисийг туулан очих
Жаргалан.
2006-01-07 Seoul oн.
төрөл
захидалууд
2007-10-26
ХАН МӨРӨН~

Хөх тэнгэртэй минь адилгүй ч
Хан тэнгэр энд оршном
Хан мөрөн энд урсаж
Хатан Туулыг минь санагдуулнам
Хааяахан очих дуртай
Хан мөрөнд
Хүслээ шивнэж,бодлоо сойдог
Хариу болгож өвгөн мөрөн
Хишгээ өгөх лүгээ цалгин бaйдaг.
2006oн
төрөл
яруу найраг
Намрын навч шиг...

Сэтгэл хөдөлгөж байсан зун ногоон өнгөө алдан гандаж
Саглагар байсан модод навчисаа гээсээр нүцгэрчээ
Хайраар бялхаж байсан хосын жаргалтай мөчүүд
Халуун намрын навчис дэвссэн өдөр дурсамжыг үлдээжээ.
Цаг хугацааг улиран холдуулах намар
Цэнхэр гунигаа тээсээр зуныг үдлээ
Бүтэн байсан залуугын зүрхийг таллаад
Бүтээгүй хайрын домогыг нэгээр нэмээд явлаа.
Намар намрын бороонд гуниг хөвөлздөг дөө
Намар намартаа нэгэн дурсамж үлддэг дээ
Эргэн учирахыг залуугын зүрх сэтгэл хүсэвч
Эргэхгүй болсон дурлал сэтгэлд нь навч шиг унажээ.
2007-9
Нэгэн намрийн тухай уран зураг хараад сэдэвлэв.
төрөл
яруу найраг
Уйтгар дагасан гуниг~

Уйдаж ганцаардахад сэтгэл гэгэлзэнэ
Удаан гунихад бодол цөхөрнө
Учиргүй ганьхархад өөрийгөө танина
Уйлж дуулахад онгод гийнэ
Уйтгар дагасан гунигийг ингэж би харлаа.
2005-11
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
Цагаан сэтгэл угжиж хүн биейиг олсон~~

Зүрхэн нэг уяасаар аав эжий минь холбогдоод
Заяа төөрөгөөр би нуган биейиг олжээ
Замбуутивийг уярааж баяр баясгаланг дагуулаад
Зүлэгээр дүүрсэн хорвоог гишигчиж өссөн юмаа.
Залбирал шүтлэгийн дор өсөн торнихдоо би
Зовлон бэрхийг мэдэлгүй эхийн хайраар хучуулж
Зүүдэн шөнийн үлгэрт биширч торнисон юм.
Цагын эргэлтэнд захирагдах хүний эсийг олохдоо
Цагаан сэтгэл угжиж хүн биейиг олсон
Цэнгэг хайрын цэцэрлэгт дураар минь өсгөхдөө
Цэлмэг цайлган сэтгэлээр бүүвэйлж торниулсан юм.
2006-2
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
Өөрийн бизнэсээ эхэлцгээ~~

Өнөөдөрийнх шиг тааламжит үе
Өнгөрсөн жилүүдэд байсангүй
Өсөж дэвжихийн тулд
Өөрийн бизнэсээ эхэлцгээ
Бодол санаагаа чиглүүлж
Болчимгүй алхам хийлгүйгээр
Байр сууриа батадгаад
Боломж бүхнийг ашиглацгаа
Тархи оюунаа ажиллуулан
Таатай нөхцөлийг бүрдүүлж
Тавьсан зорилгодоо хүрэхдээ
Төгс төлөвлөгөөг зохиоцгоо
Давж баршгүй саадуудыг
Дадлага болгон ашиглаад
Дууриах үлгэрлэл болж
Дэгжих бизнэсээ бүтээцгээ.
2005-12-01
Хөх-эгшин бүлгэм
төрөл
бусад
МӨНГӨ,ХҮМҮҮСЭЭ~~

Өөр өөрсдийхөө карьерийг хөөж
Өр зээлгүй амьдарч сурцгаая,хүмүүсээ
Энэ тэр үзэл бодолоос сонголт хийж
Энэгүй зөв сонголтыг бодож сурцгаая,хүмүүсээ
Үхэн үхтлээ мөнгөний тэмцэлд нухлуулж
Үр хүүхэддээ төлбөрийн шаардах үлдээлгүй
Үүрдийн хүсэл тэмүүлэлтэй алхаж сурцгаая,хүмүүсээ
Хамаг амьдралынхаа туршид
Хангалттай хэмжээний мөнгө олж сурцгаая,хүмүүсээ
Мөнгө, мөнгө,мөнгө гэдэг бол хүч чадал
Мөнгөгүйгээс болж хүн чөтгөрийн урхинд орж
Миний,чиний,бидний хувьд санхүүгийн сул дорой
Маш харамсалтай амьдрал бий болно.
Бүгдээрээ баяжих ухаанд суралцацгаая,хүмүүсээ
Бусдаас хамааралгүй амьдралыг буй болго
Мөнгө хэрхэн өсөж үрждэгийг мэдэцгээ,хүмүүсээ
Мөнгийг яаж ажиллуулж,ашиглахыг сурцгаа,хүмүүсээ
Мөнгөний төлөө бид ажиллахгүй
Мөнгө бидний төлөө ажиллах ирээдүй буй,хүмүүсээ
2004-12-13
Хөх-эгшин бүлгэм
төрөл
бусад
ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ~~

Хүүхэд насыг минь санагдуулсан
Хонгор хүү минь сайн байна уу?
Холын холоос санан суух аав ээж нь
Хайрлан санахын сэтгэлийн сацалаар
Хөөрхөн алаг үрийнхээ амрыг эрье!
Хүү чамдаа энэ л захиагаараа
Хүсэл тэмүүлэлтэй сурахын ерөөлийг
Хамгаас хайрт хүүдээ өргөн баръяа.
Хэлж захих сэтгэлийн элч болгож
Хүргэх энэхүү шүлэглэсэн захиагаа
Хүлээн суугаа хүүдээ дугтуйлж илгээлээ.
Булбарай хөөрхөн хүүгий минь
Балчир байсан мөч болгон нь
Бодолд минь эргэн санагдаад
Бантан зооглоод унтаад өгдөг нь
Бүүр сэтгэлд минь үлджээ.
Товор товор алхлан ирээд
Том гарын минь чигчий хурууг
Алдрайхан хүү,чиний бяцхан гар
Атгаа дүүртэл барьж дагаад явдаг нь
Саяхан л юм шиг санагдах юм.
Сар жилийн уртад хүүгээ
Санан бодож,хайрлан энхрийлээд
Солонгос улсад ажиллаж амьдрахдаа
Сэтгэл зүрх хоёртоо зураглаж явна.
Амь биенээс минь тасарсан дусалдаа
Аав нь хамгаас хайртай
Амьдралын минь галыг манах оч болсон
Алаг үрээ бүхнээс дээдэлнэ.
Амьдралын энэ түр түлхэлтэнд
Ажилаа хийгээд хөлсөө хураахдаа
Аав нь хүүгээ санан хайрлаад
Алаг үрээрээ тэнхээ авдаг юм.
Хотын сайхан гудамжаар гурвуулаа
Хөл нийлүүлэн алхаад
Жаргалтай сайхан халуун бүл
Жаргаж байгааг
Үүр шөнийн заагаар хүү минь
Үнэгчилэн зүүдэлснийг чинь аав нь мэднээ.
Эгдүүтэй байсан тэр л өдрүүдэд
Энхрий хүү чамайгаа дагуулаад
Эрхлэж наадах ясли цэцэрлэгт нь
Хүрэж өгөөд очиж авахыг
Хүсэж байсан юм шүү
Харин одоо миний хүү
Хөвгүүн болж сургуульд оржээ
Дэлхий эргэсээр хүү минь өсөхөд
Дэргэд чинь аав нь байгаагүй ч
Дэрсхэн хүү чамайгаа хөтлөн
Дүүрэн сэтгэлээр хайрлан үнэрлэхийг
Дэндүү ихээр хүсэж мөрөөдсөн.
Өөдөсхөн байсан миний хүү
Өөдөө өсөж том болжээ
Өнгөрсөн бүхнээс зураглан бодоход
Өхөөрдөм хүү минь харагдах юм
Атгахан зүрхэнд хүү минь чи
Алив бүхэнтэйгээ багтдаг болохоор
Ажил хийгээд ядарахгүй байна
Амьдралын минь ирээдүй гийж байна
Одоо миний хүү удаан хүлээхгүйг
Орчлонгын нар цацруулж хэлнэ дээ
Одоохон хүү дээрээ очих дөхсөнд
Омголон зүрх минь догдолж эхэллээ.
Алхах алхам маань эргэснийг бодвол
Амар жаргах цаг нь болжээ
Ажилаа дуусгаад очих болохоор
Аавдаа санаа бүү зовоорой.
Удаан уулзаагүй болохоор
Уртаар найраглаж захиа бичлээ
Ургаж гарсан бодолоо
Унжуулж шүлэглээд уянгалуулж бичлээ
Улам санах сэтгэлийн уяралаас
Уран үгс униар татууллаа
Удахгүй учиран золгох болохоор
Уйдан санааширч болохгүй шүү
Санасан сэтгэлээ мөрлөж бичээд
Сэтгэл сэргээд сайхан боллоо
Хайрт хүүтэйгээ уулзах мөч
Хамгаас дотно байх болно.
За,ингээд захиагаа өндөрлөе
Зөндөө ихэд боддогоо бичлээ
Замд гарсан өдөр холдоод
Золгож уулзах цаг ойртжээ.
Амь биений минь тасарсан дусалдаа
Аав нь хамгаас хайртай
Амьдралын минь галыг манах оч болсон
Алаг үрээ бүхнээс дээдэлнээ.
2006-01-23 Seoul
төрөл
захидалууд
2007-10-25
ГУНИГ~

Зөөлөн шиврэн шиврэх бороон дусалууд
Заримдаа боловч уйдааг минь нимгэлэхгүй
Хаялан унах цав цагаан цасан ширхэгүүд
Хаяа боловч уйтгарыг минь тайлахгүй
Аяар аяархан дөхөх гансрал амьдралын сүүдэр
Зуур зуурхан ирэх ганьхарал сэтгэлийн өнгө
Зөндөө ихэссэн гуниг зузаарч нэмэгдэхгүй ээ.
2005-12
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
Бөн бөн бүүвэйлэгдэхийг хүссэн юм

Чи мэдэхгүй би ч үл мэдэх тэнгэрийн орон руу
Чимээгүй харах чамайг,хайр дурлалтайгаа
Чин сэтгэл,oй тойнд үлдсэн бүх амьдралаа орхиж
Чанад гүний гүн рүү халихийг хүснэм
Үнэн бүхэн хүсэл мөрөөдөлөө зүгээр л хийсгээд
Үргэлжийн мөнх бус энэ хорвоогоос халъя.
Үндэс язгуур ,Монгол нэрээ суваргалаж үлдээгээд
Үүрдийн биш энэ эсэн биейиг тэнгэр орондоо тахъя.
Үүлэн чөлөөнөөс гэрэлтэн гийх гэгээн гүн рүү
Үзүүр гялсхийх хурдаар халихыг хүснэм
Элдэв жаргал,элбэг дэлбэгээр цэнхэртсэн энэ л тэнгэрийн оронд
Эвий миний хүү гэх эжийнхээ хоолойг сонсоод
Энхрийлүүлэн бөн бөн бүүвэйлэгдэхийг хүссэн юм
Би үхэвч Монгол улс мөнх гэх өвөг дээдэсийнхээ
Босоогоороо халин хамгаалсан эцсийн цавчилтын алдаруудыг
Байлцаж байж өөрсдөөс нь сонсохыг хүссэн юм.
2006-1
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
ЯНАГЫН ЧИМЭЭ~~

Гуниг үргээсэн эгшиг аялгууг сонсоход
Гандсан сэтгэлийг чийглэх шиг боллоо
Дотор сэтгэл рүү янагын чимээ урсахад
Дурлаж байгаагаа мэдэрч байна,би
Янзын сайхан хайрын чимээ сонсголон
Ямагт дурлалцах хосын царай жаргалан
Янаг дурлалын аялгуу хорвоод эгшиглэн
Ялдам чиний сэтгэл надад чимэглэн
Чиний минь сэтгэл наашаа тэмүүлж
Чин зүрх лүү минь урсан орлоо
Чимэгтэй урсах хайр дурлаыг тань
Чагнаж дурлаад хүртэж байна,би
Янзын сайхан хайрын чимээ сонсголон
Ямагт дурлалцах хосын царай жаргалан
Янаг дурлалын аялгуу хорвоод эгшиглэн
Ялдам чиний сэтгэл надад чимэглэн
Энэ хайрын эгшиг аялгуун урсгалан
Эрс хатуужсан сэтгэлийг зөөллөжээ
Эмзэг хайрын чимээ энгэрийг минь тэмтчээд
Эцэсгүй урсахыг сонсож байна,би
Янзын сайхан хайрын чимээ сонсголон
Ямагт дурлалцах хосын царай жаргалан
Янаг дурлалын аялгуу хорвоод эгшиглэн
Ялдам чиний сэтгэл надад чимэглэн
2006-03-07
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
2007-10-22
Чимэг дээ~

Уул мэт ноён нурууг уяхан сэтгэлээр уяж
Улс түмэн ,сүлд нутагаа дээдэлсэн
Уудам тал шигээ ханагар
Унаган Монгол эрсийн ухаан чимэг дээ
Хаан хүний хатан байх заяанд төрөөд
Хацар гоогоороо хорвоог чилээрхүүлж
Хатууг давж,хүлээх ч тэсвэртэй
Хөх үжин Монгол эмсийн хайр чимэг дээ
Танан цагаан гэрээ цугтаа сүндэрлүүлээд
Тэгш бус амьдралыг тэврэн хувааж амталсан
Тоотой насны жаргалыг хос биендээ шингээж
Тоостой бас цэнгэг хорвоод бие биендээ чимэг дээ.
2006-4
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
2007-10-21
Яруу найраг~та

Сэтгэл сэргээсэн хөгжмийн ая шиг
Саатуулж уяраасан яруу найрагын эгшиглэнд
Саруул хорвоо бид хоёул уярч
Салхи биднийг тойрон бүжиглэнэ
Сайхан шүлэгний охьнд согтоход
Сарнай цэцэгсийн өнгө тодорч
Сартай шөнийн уужим тэнгэрт
Сувдан одод сацран гялтагнана.
Аяа!яруу найрагаа,та
Алтан дэлхийн хаанаас ирээд
Агаарт салхи болон юуг эрнэв.
Аргадаж намайг эргүүлээд байна уу?
Аялах шүлэгээрээ согтоогоод байна уу?
Аглаг талыг сэрээж үлээсэн
Аугаа шүлэгээ шивнэн байна уу?
Аяа!яруу найраг таны
Аялгуу шүлгийг тань шимтэн сонсож
Аяархан шивнэх сэтгэлийн охио
Аргагүй тандаа өргөн барьж
амталж шимээд хундага тулгая.
Аяа! яруу найрагаа гэж...
2005-12-13
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
2007-10-20
ДУРЛА,ХАЙРЛА

Янагхан минь дурла,хайрла
Янагш зүрхэнд минь дарс дар
Яруухан бүлбэрэх дурлалын дарс жүнзэл
Би амсая...
Дурласан зүрхээрээ намайг хайрла
Дулаахан дурлал дээр тарвалз,зүүд мэт эрхэл
Янагхан минь дурла,хайрла
Жиндэж даарсан зүрхэнд минь дарс дар
Жимс амтагдах дурлалын дарс хундагла
Би хөнтрөе...
Өр зүрхээрээ намайг хайрла
Өдөн дурлал дээр тарвалз, зүүд мэт эрхэл
Янагхан минь дурлал хундагла
Дусал дусалаар ханатлаа эдэл
Ялдамхан бие хаагаа янагын халуунд сэрээж
Дур тачаалдаа дурлалын амтыг мэдэр.
Янагхан минь дурла,хайрла
Янагш зүрхэнд минь дарс дар
Яруухан бүлбэрэх дурлалын дарс жүнзэл
Би амсая,хөнтрөе...
2006-12
төрөл
яруу найраг
ЗҮҮД~~

Зайсан толгойн өндөрийг
Замагт голын тунгалагтай нь
Захгүй эх нутагаа
Богд уулын үнэртэй нь
Борхон балчир хүүгээ
Болжмор шувуудын жиргээтэй нь
Хүртэж ядан,хүсэмжлэн санан зүүдэллээ дээ
Хүлэг морьдын хурданыгаа
Хайр шингэсэн чамтай
Нутагын салхины сайхантай нь
Нуган балчир хүүгээ
Унасан газрын чулуутай нь
Учралын сайхан ерөөлөөр
Харан ядан,хайрлаж хүртэн зүүдэллээ дээ
Хайрт чи минь хүүтэйгээ
Нутагын бул чулуутайгаа
Нойрон дунд минь хүрээд ирлээ гэж үү.
1999 он
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
ЖАМУХЫН ӨЧИЛ

Хөх чонын удамт анд мину,намайг бүү өршөө
Хөхөлбөр хангай уулс минь чамайг ажаад
Хөх тэнгэрийн өнгийг чам дээр л унагаадаг
Андгай тангараг өргөж анд бололцохдоо
Ав хийн амьтанаас цус урсгаж анд бололцсон билээ
Адил заяанд төрөөд ,төөрөлдсөн намайг уучил
Алаг зүрхээр минь хөх тэнгэрийг тахиарай
Бүлээн шингэн цусаар минь газар дэлхийг тахь!
Эцсийн боловч энэ үг!минийх
Эрэлхэг байгаад уравсан намайг бүү өршөө....
Чингисийн бодол
Сайн анд байсан юмсан
Сар нарыг зэрэг мандааж болдоггүй юм байна.
Нударга чангарсан нөхөрлөл байсан юмсан
Нулимс инээд хоёрыг хутгаж болдоггүй юм байна.
Анд чиний зүтгэл өөрт чинь үнэн
Андгай тангараг өргөж анд бололцсоныг чинь бодож
Амийг чинь авч өршөөе дөө...
Хөх тэнгэрт халих шонхор болон ирээд
Хөх чоно мэт хийморьлог яваарай,анд мину
2006-05-16
Хөх-эгшин бүлгэм
төрөл
яруу найраг
Subscribe to:
Posts (Atom)
%5B1%5D%5B2%5D.jpg)


